Туркийн жанжлах санаархал сэдэрсэн үү? | News.MN

Туркийн жанжлах санаархал сэдэрсэн үү?

Туркийн жанжлах санаархал сэдэрсэн үү?

Туркийн жанжлах санаархал сэдэрсэн үү?

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сири улсад хил дамнасан “Энх тайвны эх үүсвэр” шинэ ажиллагаа эхлүүлснээ өнгөрсөн долоо хоногийн Лхагва гариг (2019.10.09)-т зарласнаас хойш Сирийн нөхцөл байдал улам хурцдаж байна. Туркийн Агаарын цэргийн хүчин Курдын өөрийгөө хамгаалах хүчний байрлалуудад агаараас цохилт өгч, хэдэн зуун курдыг устгаад байгаа талаар гадны хэвлэлүүд мэдээлж буй юм.

Туркийн зэвсэгт хүчин болон тэдний талд тулалдаж буй Сирийн сөрөг хүчний зэвсэгт хүчнийхэн Курдын хүчний мэдэлд байдаг Манбиж хотод (Алеппо хотоос 85 км зайтай) нэвтрэн орсон талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Туркийн армийн ангиуд Сирийн эдийн засгийн нийслэл Алеппо хотын зүүн хойд зүгт орших Хасек хотын захиргааны төвтэй холбосон Туркийн хилийн дагуу стратегийн хурдны замыг хаахыг оролдож байгаа талаар өнгөрсөн Даваа гариг (2019.10.14)-т “Аль Эхбария” мэдэгдэв.

АНУ Ням гариг (2019.10.14)-т орон нутгийн цагаар 15:00 цагт Сирийн хойд нутгийн Айн-эль-Араб дүүрэгт байрлах ажиглалтын цэгээс цэргүүдээ татаж эхэлжээ.

Туркийн Үндэсний батлан хамгаалах яам твиттер хуудсаараа дамжуулан өнгөрсөн даваа гариг (2019.10.14)-т “Турк улс Сирийн хойд нутагт терроризмын эсрэг ажиллагаа эхлүүлснээс хойш нийт 525 террористыг устгасан” гэж мэдэгдэв.

Европын холбоо Туркийг Сирийн зүүн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ татахыг уриалаад буй юм. Мөн Анкарагийн Сирийн нутаг дэвсгэр дээр явуулж буй үйл ажиллагааг буруушааж, бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд ихээхэн хохирол учруулж байгааг буруушааж байна. Мөн “Сирийн эв нэгдэл, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд тууштай хандах болно” гэжээ.

Гадаад хэргийн сайд нар “Туркийн цэргийн бодлого нь НҮБ-ын удирдан явуулж буй Сири улсад энх тайван тогтоох үйл явцад саад болж байна. “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа нь “Исламын улс" алан хядах бүлэглэлтэй тэмцэх дэлхийн эвслийн өнөөг хүртэл гаргасан ахицыг эрс бууруулж байна" гэж тэмдэглэжээ.

Дэлхийн улс орны удирдагчид Туркийн Сирийн курдуудын эсрэг явуулж буй ажиллагааг зэмлэн буруушааж байгаа юм. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-т Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар ярьж, Сирид явуулж буй Туркийн довтолгоог даруй зогсоох хэрэгтэйг тэмдэглээд, хүмүүнлэгийн хямрал үүсгэх эрсдэлтэйг анхааруулсан билээ.

Туркийн удирдагч Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа шалтгаанаа “Анкара энэ улсыг "задлах" үйл ажиллагааг эсэргүүцэж байна” гэж тайлбарласныг “Анадолу” уламжлав. Тэрбээр "Бид Сирийг хувааж, салгахыг хүсч буй хүмүүст “саад” болж байгаа юм" хэмээн онцолжээ.

Эрдоган өмнө нь “Туркийн Зэвсэгт хүчин Сирийн үндэсний армитай хамтран “Энх тайвны эх үүсвэр ” ажиллагааг Курдын ажилчны нам, Курдын өөрийгөө хамгаалах хүчин болон "Исламын улс" террорист бүлэглэлийн эсрэг эхлүүллээ” гэж цохон тэмдэглэсэн. Улмаар шинэ ажиллагааны зорилго нь “террористууд тус улсын хилийн дагуу байгуулахыг оролдсон хонгилыг устгах, бүс нутгийн байдлыг тогтворжуулж, энх тайван тогтоох юм гэж мэдэгдсэн билээ.

“ЭНХ ТАЙВНЫ ЭХ ҮҮСВЭР” АЖИЛЛАГААНД ИХ БУУНЫ АНГИ НЭГТГЭЛ НЭГДЭНЭ

Турк улсад учирч буй террорист аюул заналыг арилгаж, Сирийн дүрвэгсэд буцах аюулгүйн бүс байгуулна. Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэсэн энэ ажиллагааны хүрээнд “Сирийн ард түмнийг терроризмын дарлалаас аварна” Туркийн удирдагч найдаж буйгаа илэрхийлэв.

Туркийн Зэвсэгт хүчний нэгэн эх сурвалж “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаанд цаашид их бууны анги нэгтгэл нэгдэнэ гэж мэдээлснийг “Reuters” агентлаг уламжилсан юм.

Турк улс Сирийн нутаг дэвсгэрт өмнө нь хоёр ч ажиллагаа явуулсан бөгөөд хил орчмын Аазаз, Жараблус хотуудын хооронд аюулгүйн бүс байгуулснаас гадна Африн хотыг эзлэн авсан. 1998 онд Адан хотод хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний хүрээнд Анкара хөрш Сири улсад “Энх тайвны эх үүсвэр” хил дамнасан ажиллагааг явуулах эрхтэй гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгдсэн билээ.

Туркийн удирдагч “Yeni Safak” сонинд ярилцлага өгөхдөө “Сирийн агаарын орон зай АНУ-д харьяалагддаггүй. Энэ бол олон улсын агаарын орон зай, энэ бол Сирийн агаарын орон зай. Энэ нь нэгэнт АНУ-д харьяалагдахгүй тул түүнийг ашиглах асуудлыг мөн Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын дэглэм шийднэ.

АНУ урилгагүйгээр Сирид байгаа. Харин бид Анкара, Дамаскийн хооронд Аданад байгуулсан гэрээний хүрээнд байгаа юм. Энэ гэрээнд заасны дагуу хэрэв Сирийн эрх баригчид Курдийн ажилчны намын эсрэг арга хэмжээ авахгүй бол манай улсын цэргүүд Сирийн нутаг дэвсгэрт террористуудыг мөшгих эрхтэй” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хэрэв Анкара Сирийн хойд нутагт курдуудийг устгаж эхэлбэл АНУ “Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ” гэж хоёр ч удаа мэдэгдсэн билээ. Түүний хариуд Туркийн Ерөнхийлөгч “Би үүнийг тодорхой тойрогт хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс хийсэн мэдэгдэл гэж үзэж байна. Одоогийн байдлаар Туркийн ажиллагаа явуулж буй Сирийн нутгаас цэргүүдээ гаргаж байгаа нь АНУ-ын жинхэнэ зорилгыг харуулж байна. Тэд Туркийг эсэргүүцэхгүй гэж бидэнд мэдэгдсэн" гэж цохон тэмдэглэсэн юм.

Трамп Эрдогантай ирэх арваннэгдүгээр сарын 13-нд Вашингтонд хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагаа Туркийн шинэ ажиллагаа эхлэхээс нэг өдрийн өмнө мэдээлсэн бол Эрдоган Цагаан ордны тэргүүний “Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ” гэсэн мэдэгдлийг үл харгалзан түүнтэй Вашингтонд хэлэлцээ хийнэ гэж найдсан хэвээр байгаа аж.

Тэрбээр “Трамп бид хоёр хоёр талын харилцаа холбоог хадгалсан хэвээр байгаа бөгөөд үүнийгээ цаашид ч үргэлжлүүлнэ. Бид Турк-Америкийн харилцааг бэхжүүлэхийг хичээдэг. Хэрэв Аллах хүсэж байвал бид арваннэгдүгээр сарын 13-нд Вашингтонд уулзаж, ярилцах боломжтой болно” гэж онцлон тэмдэглэсэн байна.

“ЧИДУНЫ МӨЧИР” АЖИЛЛАГАА БА ЗЭВСЭГТ ТҮРЭМГИЙЛЭЛ

Жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Туркийн агаарын цэргийн хүчний байлдааны нисэх онгоцууд Сирийн агаарын хилийг нэвтрэн, курд үндэстэн бөөнөөр оршин суудаг хил дагуух Африн дүүргийг агаараас бөмбөгдсөн. Мөн Туркийн хуурай замын цэргийн хүчин нэвтрэн орсноор “Чидуны мөчир” ажиллагаа эхэлж байв.

Тухайн үед Туркийн зэвсэгт хүчний жанжин штабаас уг ажиллагаа нь дээрх дүүргээс курдийн зэвсэгт бүлэглэлийг шахан гаргах зорилготой гэж албан ёсоор мэдэгдэж байжээ. Сирийн тал уг ажиллагааг зэвсэгт түрэмгийлэл хэмээн буруушаасан байдаг.

“Чидуны мөчир” ажиллагаанаас үүдэн Туркэд гадаад ертөнц дэх харилцаа, холбоонд нь сэв суух хандлага үүсчээ. Ялангуяа БНТУ-ын гадаад бодлогын уламжлалт тэргүүлэх чиглэл болсон Евро-Атлантын бүс нутгийн голлох орнууд, түүн дотор Европын холбооны гишүүн улсуудтай харилцаа хүйтэрч, тус холбоонд гишүүнээр элсэх үйл явц нь илт гацаж байжээ. Мөн цагаач, дүрвэгсдийн дүрээр Европ руу гарч буй террористуудыг дамжин өнгөрүүлэхэд нутаг дэвсгэрээ ашиглуулсан гэх шүүмжлэл ч байнга гарч байсан аж.

Зарим шинжээчид Туркийг терроризмын эсрэг тэмцэлд бодит хувь нэмэр оруулах далбаан дор өөрийн аюулгүй байдалд заналхийлж буй тулгамдсан асуудлаасаа ангижрахыг эрмэлзэж байна хэмээн буруутгадаг. Мөн ажиглагчид Баруун Азийн бүс нутагт жанжлал тогтоох, гол тоглогчийн хувьд тоглоомын дүрмээ тулгадаг болох нь стратегийнх нь нэг хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлсээр иржээ.

Эх сурвалж: REUTERS, ANADOLU, TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-15 124.158.126.50

Манбиж руу Сирийн засгийн газрын цэрэг болон Оросууд орсон

Avatar

Зочин 2019-10-15 124.158.126.50

шаанаа биз Манбиж руу Сирийн засгийн газрын цэрэг орсон

Avatar

Зочин 2019-10-15 103.26.193.254

Турк орос 2 занганд орсон Америкийг гар гсн гарчлаа

Avatar

Зочин 2019-10-15 202.9.42.25

ЧИНГИС ХААН Л БАЙРАНД ТАВИХ БАЙСАН ДАА

Avatar

Зочин 2019-10-15 150.129.142.121

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог

Avatar

Эзлэхээ зогсоо 2019-10-15 66.181.161.112

Армяны 2 сая иргэдийг устгасан одоо бас курд үндэстнийг хоморголон устгах гээ юу? Чадахгүй ээ

Avatar

лхагва 2019-10-15 59.153.87.56

АНУ өөрөөсөө илэрхий сул улс оронтой л байлдаж чаддаг ойролцоо болон хүч тэнцүү өрсөлдөгч таархад холбоотноо хаяал зугтаж байна үүнийг нь ойлгосон ойрхи дорнод орос улстай харилцахаас өөр сонголтгүй болж байна даа орсууд холбоотноо хэзээ ч хаяж байгаагүй

Avatar

Зочин 2019-10-15 109.70.100.25

боол сэтгэлгээтэй с** ингэж болох байх америктэй сөргөлдөг туркуудыг дайн байлдаанд нь үлдээж байгаа юм

Avatar

лхагва 2019-10-15 59.153.87.56

Туркуудыг дайн байлдаанд нь үлдээлээ гэж бодье өөрийн холбоотон курдуудыг дайсны аманд хаяад явдаг нь адгийн новшнуудын хийдэг зүйл биздээ

Avatar

Зочин 2019-10-15 202.131.245.243

Энэ дэлхийн Ерөнхий тeppopист бол ардчилсан AHУc ах маань билээ.

Avatar

ХАХА 2019-10-15 103.212.119.22

эргүү хар илжиг

Avatar

гол санаа 2019-10-15 185.220.102.6

Турк улсын газар нутгийн тал хэсэгийг курд гэх үндэстэн эзэлдэг. курдууд маш том газар нутагтай сири, араб, ирак ч курдууд байдаг курдуудын салан тусгайрлал туркын дотооод асуудалд нөлөөлж байгаа учраас салан тусгаарлаж тусгаар тогтносон улс болох гэж байгаа санааг мөхөөх юм. 1920 он шиг хятад манжын дарлалаас Монгол гэх үндэстэн гарч ирсэн явдалын араас явж байгаа.

Avatar

Зочин 2019-10-15 202.131.245.243

1921 он

Avatar

Зочин 2019-10-15 66.181.161.112

Шууд нислэгээ зогсоовол таарна. Турк дайнд дандаа л ялагдал хүлээж бсан даа

Avatar

зочин 2019-10-15 202.9.42.179

Бүгдээрээ л энхтайвны төлөө дайнн эхлүүлдэг шд . Гитлер ч бас л энхтайвны төлөө дайнн эхлүүлж байсан даа ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж