Амьтдад зориулсан гарц барих стандартыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй | News.MN

Амьтдад зориулсан гарц барих стандартыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй

Амьтдад зориулсан гарц барих стандартыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй

Амьтдад зориулсан гарц барих стандартыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй

“Шугаман байгууламжийн дагуух зэрлэг амьтдад зориулсан гарц” сэдэвт уулзалт өчигдөр /2019.10.14/ боллоо.

Улсын эдийн засгийг сайжруулах үүднээс дэд бүтцийг түлхүү хөгжүүлж байгаа. Гэвч авто болон төмөр зам нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр холбогдох талууд санал солилцож нэгдсэн шийдэлд хүрсэн юм.

Тал хээр, говь цөлийн дагуух амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд баталсан бол уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг батлаад удаагүй байгаа билээ.   Ингэснээр шинээр авто зам болон төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстойг стандартчилсан юм. Уг стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг олон зэрлэг амьтдын нүүдлийн зам, амьдрах орчинд саад учрахгүй байх боломж бүдэх юм.

Стандарт хараахан хэрэгжээгүй байтал дэд бүтцийн томоохон ажлууд эхнээсээ эхэлж байна. Цагаан зээрийн гол идээшил нутаг болох зүүн аймгуудад, тодорхой хэлбэл, Баруун-Урт-Бичигт чиглэлд 272 км цемент бетон хучилттай их даацын авто замын ажил удахгүй эхлэх гэж байна. Энэ нь эдийн засагт ач холбогдолтой ч нүүдлийн тууртан амьтад, ялангуяа цагаан зээрийн нүүдлийг таслах эрсдэлтэй юм.

Уулзалтад оролцогчид зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам барих стандарт гарсан тул хэрэгжүүлэхээс өөр аргагүй, гэхдээ анхаарах асуудал цөөнгүй байна гэж байлаа. Ялангуяа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний журмын зарим заалтад өөрчлөлт оруулах  шаардлагатай гэдэгт олонх нь санал нэгдэв. Хамгийн гол нь, авто болон төмөр зам барихдаа зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам хийхэд шаардагдах санхүүжилтийг компаниуд шийдэх нь чухал. Өнөөгийн нөхцөлд компаниуд зардал ихтэй байна гээд энэ асуудлыг хойш нь тавьдаг. Гэтэл бодит байдал дээр зэрлэг амьтад авто болон төмөр зам дээр дайруулах, галт тэрэг эвдрэх, ачаа тээвэр зогсох, хүний амь нас эрсдэх зэрэг эрсдэлтэй холбоотой зардал нь бариагүй байх үеийнхээс хамаагүй илүү аж. Иймээс энэ асуудалд нэгдсэн ойлголттой болох нь чухал гэдэгтээ талууд санал нэгдсэн юм. Түүнчлэн судалгааны байгууллагууд амьтдын нүүдэлтэй холбоотой мэдээллээ компаниудтай хуваалцах шаардлага байгааг хэлж байлаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2019-10-15 202.21.116.78

Baigal hamgaalah baiguullaguud sudlagaanii ur dungee yagaad ogdoggyu yum ve. Medeelllee ogoochee.

Avatar

Amar 2019-10-15 182.160.35.238

Зөв байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж