"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан" | News.MN

"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан"

"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан"

"14 хүнийг халж “Ачтан”-гаас 10 хүн авсан"

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлаар энэ оны долдугаар сарын 10-наас эхлэн томилогдсон З.Балдандугар нь тус эмнэлгийн эмч, ажилчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан талаарх мэдээлэл олны анхааралд буй. Үүгээр зогсохгүй ажлаас халсан эмч нарынхаа оронд “Ачтан” эмнэлгийн эмч, ажилчдыг ажиллуулж байгаа гэнэ. Учир нь, З.Балдандугар нь “Ачтан” эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан юм. Энэ асуудал үнэн эсэхийг З.Балдандугар захирлаас тодруулахад “Томуугийн дэгдэлт эхэлсэнтэй холбоотойгоор маш завгүй ажиллаж байна. Надтай холбоотой энэ асуудлаар хэвлэлд ямар ч тайлбар өгөхгүй. Зав ч алга” гэсэн юм.

АЖЛААС ХАЛСАН АСУУДАЛ ШҮҮХИЙН ШАТАНД ЯВНА

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх эмч нарын төлөөлөл Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатараас яг ямар шалтгаанаар ажлаас халагдсан талаар нь асуухад “Ажлаас халсан асуудал одоо шүүхийн шатанд яваа. Тиймээс мэдээлэл өгч болохгүй” гэсэн юм. Түүнийг удирдлагын зөвлөлд танилцуулалгүй харьяаллын бус хүнд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх шалтгаанаар ажлаас нь халсан байна.

Тодруулбал, Баянгол дүүрэгт түр оршин суугч Сүхбаатар дүүргийн харьяалалтай иргэн сахараас үүдэж хөл нь үхэжсэн гэх оноштойгоор Баянгол дүүргийн эмнэлэгт ханджээ. Тухайн үед өвчтөний хөл нь үнэр орж, өмхийрсөн байсан тул хэдий бямба гариг байсан ч Ж.Хуягбаатар эмч хүлээн авч, хөлийн хурууг нь тайрч яаралтай арга хэмжээ авчээ. Ингэснээр Ж.Хуягбаатар эмч ажлаасаа халагдсан байна.

Ж.ХУЯГБААТАР ЭМЧИЙГ ХАЛААД ОРОНД НЬ "АЧТАН" ЭМНЭЛГЭЭС ХҮН ТОМИЛСОН 

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинэ дарга З.Балдандугар нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Болдбаатарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө хамтран ажиллах боломжгүй гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар Н.Болдбаатараас тодрууллаа.

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ө.Батжаргалыг  ямар шалтгаанаар ажлаас нь халсан юм бол?

-Баянгол дүүрэгт харьяалалтай гурван эхийн эндэгдэл гарсан гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Үүнд Чингэлтэй дүүргийн харьяат, Баянголд түр амьдарч байгаа эх ч багтсан байгаа.

-Шинэ захирал одоогоор хэчнээн хүнийг ажлаас нь халаад байна вэ. Ажлаас халагдсан хүмүүсийн оронд  “Ачтан” эмнэлгээс хүн авч байна гэж байна. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-З.Балдандугар долдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирлаар томилогдсоноосоо хойш 14 хүнийг ажлаас нь халсан. Ингээд халагдсан хүний оронд бас шинээр ажлын байр бий болгож 33 хүнийг ажилд авсан байна. Үүний 10 орчим нь “Ачтан” эмнэлгээс ирсэн хүмүүс байгаа. Мөн одоо ажиллаж байгаа хүмүүсээс өөрийг нь эсэргүүцсэн постонд лайк дарсан, таалагдахгүй байна гэх шалтгаанаар найман хүнд сахилгын арга хэмжээ авсан. Мөн олон жил ажилласан 10 хүнд ажил чөлөөлөхийг хүссэн мэдэгдэл хүргүүлээд байгаа.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь Мэс заслын тасагтай. Энэ тасагт хагалгаанд орох хүмүүсийг “Ачтан” эмнэлэг рүү явуулах гэж, “Ачтан” эмнэлгийн орлогыг нэмэгдүүлэх л гэж ийм ажил хийж байгаа юм. Мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Хуягбаатарыг ажлаас халсныхаа маргааш нь "Ачтан" эмнэлгээс нэг залууг оронд нь томилсон.

Түүнчлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал З.Балдандугарыг хууль бусаар томилсон гэж үзэж болох юм байна. Тухайлбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нь долдугаар сарын 10-ны Б/34 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга байсан Ө.Батжаргалыг тухайн өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөхөөр болсон байна. Ингэхдээ тус дүүргийн Засаг даргатай зөвшилцөөгүй аж. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-т зааснаар “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэснийг зөрчжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан Ө.Батжаргал шүүхэд хандсан байна.

Мөн З.Балдандугар нь Баянгол дүүргийн 2016 оны сонгуулийн үеэр МАН-аас дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд VI хорооноос нэр дэвшээд ялагдаж байжээ. Энэ нь тус томилгоо улс төртэй холбоотой гэж харж болохуйц байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-15 202.9.43.160

энэ Балдан гуай явсан газар балагтай эмч гэхээсээ зүгээр Улс төрийн шоучиндаа эмнэлэг удирдах хүн бишээ

Avatar

Irgen 2019-10-15 192.82.78.160

Ali alu ni nam dagaj daldagnasan novshuug bbugdiig ni zailuul.

Avatar

Зочин 2019-10-15 64.119.17.129

Batjargal boldbaatar 2 zailah tsag bolson. Batjargal boldbaatar hunii noots geh tserennadmid geh 3 hun heden huniig ajilgui bolgoj heden huniig ter humuusiin orond mongoor Ajild avsan bol. Batjargaliin bagiinhan mash ashig sonirhol ihtei humuus shuu

Avatar

Зочин 2019-10-15 103.9.90.130

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах гэсэн сэтгүүл зүйн алтан зарчим энд огт алга. Сэтгүүлч гэх хүн нь зөвхөн өөрийн өнгөц дүгнэлтээр, хэт нэг талыг барьсан бичвэр гаргасан байх юм. Угаасаа намын ажилтан гэж ярих гэж байвал тэр халагдсан гээд байгаа Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга Н.Болдбаатар нь Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. Эмч гэхээсээ илүү улстөрчийн хувиар ажлаа явуулдагийг нь олон хүн мэддэг ш дээ.

Avatar

зочин 2019-10-15 202.9.42.252

Угаасаа л ийм л тогтолцоо Мнгол тогтсон шүү дээ. Намтай ойртсон хүн ажилгүй

Avatar

Офицер 2019-10-15 122.201.22.61

Балдандугар БНХАУ.Д докторын зэрэг хамгаалсан, улирлах арга барил эзэмшиж бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин. Нөгөө 2 нь АН.ын ЭРДЭНЭ.ОДОНТУЯА нарын сонгуулийг зохион байгууллаг гарын хүмүүс. Өнгөрсөн жилүүдэд асар их хөрөнгө оруулалт хийж барилга бариулж шоудсан. Үйлчилгээ муу,тэдгээрийн ашиглалт хангалтгүй ард иргэдээ ялгаварлан гадуурхдаг этгээдүүд. Батжаргал өмнө нь хэвийн ажиллаж байсан эмэгтэйг намчирхаж зайлуулаад л ирсэн, одоо өөрийнх нь ээлж болжээ. Балдандугарт амжилт хүсье.Шударга

Avatar

Зочин 2019-10-15 202.70.38.18

Сайн байна, ажлын амжилт хүсье. Эмч нар хүний өвчнөөр бизнес хэрхэвч хийж болохгүй. Эрдэнэ гэж вант Улсыг устгах хэрэгтэй. Тэдэнд өмчлөх эрх байхгүй. Салхи оруулах хэрэгтэй байсан юм.

Avatar

зочин 2019-10-15 66.181.161.101

7-Р тѳвд хийлгүй ачтанд мэс засал хийлгэхэд даатгалтай хүнээс мѳнгѳ авдаггүй л юм байна лээ ш дээ.улсын эмнэлэгтэй адилхан л ор хоногийн мѳнгѳѳ л авч байсан ш дээ. яахаараа нэг хүнийг муулах гэхээрээ худлаа юм бичиж байдаг юм бэ.

Avatar

Зочин 2019-10-15 182.160.1.244

Erdenii bant uls geed uursdiigee nerlechihsen buleglliin negiin ni ch gesen ingeed ch bolov zadlah heregtei. Idej uusan ni ilereh geed buhii l har zuiliig huuhdiin yum daa.

Avatar

Zochin 2019-10-15 66.181.183.243

Болдбаатар Батжаргал хоёр БГД эрүүл мэндээс халагдсан юм уу? Эд нарын багийг бүгдийг нь явуулж салхи оруулах хэрэгтэй болсон байсан 2014 оны намар хүүхдийн шинжилгээ өгөх гэж очсоноос хойш манай гэр бүлийнхэн дахиж нэг ч очоогүй дээ.

Avatar

Зочин 2019-10-15 182.160.1.244

Erdenii bant uls geed uursdiigee nerlechihsen buleglliin negiin ni ch gesen ingeed ch bolov zadlah heregtei. Idej uusan ni ilereh geed buhii l har zuiliig huuhdiin yum daa

Avatar

Man luiwr 2019-10-15 202.179.27.2

BOSOOCH

Avatar

Зочин 2019-10-15 103.26.194.35

энэ эмнэлгийн үйлчилгээ эмч ажилчидын ёс зүй чадвар маш муу. салхи оруулах хэрэгтэй.

Avatar

зочин 2019-10-15 202.131.236.70

улс төрийн тэнэглэл

Avatar

зочин 2019-10-15 202.131.245.69

төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албанд улс төрийн нам гэдэг төрийн бус байгууллагаас хийж буй томилгоог Төрийн албаны зөвлөл хориглож зогсоогооч ээ. сонгууль дөхөөд Төрийн албаны тухай хууль ашиглаж төрд шургалж үлдэх гэсэн хүмүүс буруу аргаар ажилд ордогоо зогсоо.

Avatar

зочин 2019-10-15 202.9.43.0

нарийн мэргэжлийн салбарт хүртэл улстөржихөөр одоо яахым бээ? төрийн албыг нам оролцож яг ийм байдлаар савлуулдаг. үзэгдэл биш үйл ажиллагаа болжээ.. ккк

Avatar

Л.Л 2019-10-15 66.181.166.134

Яг ийм байдал Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимд болж байна. Танхимын шинэ ерөнхийлөгч О.Амартүвшин, түүний дагуулж ирсэн Танхимын дарга Т.Дүүрэн нар өнгөрсөн хавраас эхэлж энэ зунжин, намаржингаа Танхимын ажилтнуудыг арав арваар нь ээлжлэн халж оронд нь ажил мэдэхгүй өөрийн залуусаа тавьж, МҮХАҮТ-ыг институтынх нь хувьд сөнөөж байна. МҮХАҮТ улстөрийн нам, хэн нэгний албан тушаалын гишгүүр болж буйг эсэргүүцэн халагдсан 30 гаруй хүн шүүхэд хандаад байна….

Avatar

Зочин 2019-10-15 66.181.168.199

хүний амьдралаар тоглосон шаарыг хөөж зайлуулааач ээ.

Avatar

Зочин 2019-10-15 202.131.227.51

Хэн мэдхэв. Гэхдээ балдандугарт нэг л итгэхгүй юм, ажил сайжруулахуу даа бүү мэд

Avatar

Zochin 2019-10-15 202.131.228.82

Hobdiinhni ajilaa gej

Avatar

SA 2019-10-15 66.181.186.98

Boldbaatar Batjargal 2 halagdsand bayarlaj bn. Ugsen niilj huivalddag yum hiideg nuhduud. Namaig ajilgui bolgoj blaa. Ajilguidliin zovlong uzeh boltugai

Avatar

иргэн 2019-10-15 66.181.177.178

Хаана өндөр мэргэжлийн чадвартай хүмүүс байна тийш нь өвчтөн явуулах нь зөв. Өчнөөн хувийн сайхан эмнэлгүүд байхад улсын эмнэлэгт шавааралдаж зутарч байгаа. Үүнийг арилгах зам нь даатгалыг жигд хувийн улсын гэлгүй олгох нь үйлчилгээг сайжруулж чирэгдэлгүй болно гэсэн үг. Улсын зарим эмнэлгүүдийг хувьчилвал үйлчилгээ нь сайжина даа. эзэнтэй ариг гамтай, хариуцлагатай болно.

Avatar

Зочин 2019-10-15 66.181.176.129

Үнэр орж үгжирсэн газарт жаахан салхи оруулж агааржуулсан юм биш үү. Одоо хаа газарт жаахан удсан нөхдүүд архагшсан бул хар чулуу, төсвөөс хусахдаа мэргэшиж гаршчихсан байдаг шүү дээ

Avatar

Зочин 2019-10-15 77.111.247.184

БАТЖАРГАЛЫН хуучин багын гишүүдийг тэр чигт нь солих хэрэгтэй. Худлаа шручин хүмүүс. Жинхэнэ мөнгөөр хүн ажилд авдаг байсан гарууд. Болдбаатар гээд шоудаад байгаа хүн 8 жил орлогч дарга хийсэн боловч нэг ч өдөр ажлын 8 цаг бүтэн ажил хийгээгүй. Дүүргийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шал дээр унагасан хүн

Avatar

Зочин 2019-10-15 77.111.247.184

Болдбаатар гэдэг шоучин ажлаас халагдах нь зөв. Батжаргалын бүлгийн удирдах зөвлөлийн гишүүдийг бүгдийг нь ажлаас халах хэрэгтэй. Улсын мөнгийг хуучин удирдах зөвлөл нь ажилчиддаа хувиарладаагүй. Өөрсдөө авдаг. Цэвэр ардчилсан нам Эрдэнэ, Одонтуяа нарт үйлчилдэг. Болдбаатар орлогч дарга нэртэй боловч нэг өдөр бүтэн 8 цаг ажлын байран дээр ажлаа хийж байгаагүй. Намын ажил яриад шоудаад явчихдаг. Худлаа ярьж ард иргэдийн тархи угаахдаа мэргэшсэн. Эмнэлгийн тусламж тусламж үйлчилгээ маш муу.

Avatar

Зочин 2019-10-15 202.9.43.87

Ugasa naachin guilgar anagaah tugsud neg ch hvn emchilj uzegui heden showchin popchid duuraij uls toriin b**s doloodog bolsiinmaa . Shuud darga hiigeed odoo bolooshdee halagdsan n zuv . Uchnuun jil sxan blaa boloo biz

Avatar

Ажлаа хийдэггүй шоучин нөхдийг халаад явуул 2019-10-15 139.5.218.243

Ажлаа мөрөөрөө хийдэг хүмүүсийг хэн ч хэзээ ч халдаггүй юм. Муусайн бусдын гар хөл болсон дуракуудыг халаад хөөгөөд явуулах нь зөв өзв.

Avatar

Зочин 2019-10-15 124.158.93.130

БИДЭНД ХУУЧИН ШОУЧИН ДАРГА НАР ХЭРЭГГҮЙ.БИД ТА НАРЫН ХУДЛАА ЯРЬДАГ ДАРАМТАЛДАГ БАЙДЛААС ЧИНЬ ЗАЛХАЖ БАЙНА.БИД АНХ УДАА ЦАЛИН УРАМШУУЛЛАА ХАНГАЛТТАЙ АВЛАА.ТА НАР БИДНЭЭС ХАРАМЛААД БАЙСАН БИДНИЙ ЦАЛИН УРАМШУУЛЛЫГ ЯАДАГ БАЙСАН БЭЭЭЭЭЭ??????!!!!!!!!

Avatar

zochin 2019-10-15 202.179.24.132

eruul mendiin said avgai chelee chazaad , tus salbariig suiruulechee zogsoo

Avatar

Зочин 2019-10-15 202.126.88.230

сарангэрэл гэж худлаа маяглаж ярьсан хоосон толгой.л******д хүний амьдралаар тоглож бн даа.10 ийг халаад 33 орон тоо үүсгэсэн гэхээр балдандугар тэнэг гар бн.

Avatar

иргэн 2019-10-15 64.119.21.22

Эрдэнэ Одонтуяа 2_ын хувийн эмнэлэг гэж боддог байлаа

Avatar

Зочин 2019-10-15 66.181.161.108

BALDAN BANDIIG TAARVAL UHAMSARIIN SHNAA OGNOO

Avatar

зочин 2019-10-15 202.55.191.194

нээх аймаар олон жил болоод бугшсан муухай хүмүүсийг халахыг нь халж сэлгэхийг нь сэлгэж байж л нөхцөл байдал өөрчлөгдөнө шүү дээ, хуучин хүмүүс хэезээч шинэчлэл хийж чадахгүй тиймээс халах нь зөв шүү дээ

Avatar

ppppp 2019-10-15 119.40.98.162

ЭНЭ НӨХӨР ЭНЭ САЛБАРЫГ САМАРЧ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА ХӨӨЖ ЯВУУЛААЧЭЭ

Avatar

Иргэн 2019-10-15 124.158.93.130

Аливаа юмны учрыг нь олоогүй байж худлаа цуурахаа больвол таарна Учир шалтгаан байгаад л халагдаж байгаа.Сайхан байрнаас өөр юмгүй болсон эмнэлэгт шинэчлэлт хийх нь зүйтэй.Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүс баяртай л байгаа шүү хэдхэн нөхдүүд улстөржихөө болил доо

Avatar

Зочин 2019-10-15 103.87.255.66

Баянгол дүүрэг эрүүл мэндийн салбартаа бол манлайлагч гэдгийг хэнч хэлнэ. Хүний амь нас эрүүл мэндээр улс төржихөө болчих хэрэгтэй. Хайран сайхан эмнэлэг, эмч нар мөхөж бгаа юм бна л даа.

Avatar

Зочин 2019-10-15 122.201.24.194

Balaa ym shig hogjim taviaad bdag emneleg bna

Avatar

irgen 2019-10-15 198.16.70.52

Bayangol dyyrgiin Eryyl mendiin tov Erdenii huviin omchi yy? Olon jil bugshisan, duraarai aashildag heden nohdiig halaal biz. Herev huuli busaar halsan bol shyyh togtogood ergeed ajildaa orno shd.

Avatar

Зочин 2019-10-15 66.181.170.130

Балдандугар сайн ч эмч мундаг эр хүн.Асуудалтай алдаа дутагдал гаргасан бол халах бол байдаг л асуудал.

Avatar

зочин 2019-10-15 202.55.191.194

нээх аймаар олон жил болоод бугшсан муухай хүмүүсийг халахыг нь халж сэлгэхийг нь сэлгэж байж л нөхцөл байдал өөрчлөгдөнө шүү дээ, хуучин хүмүүс хэезээч шинэчлэл хийж чадахгүй тиймээс халах нь зөв шүү дээ

Avatar

Зочин 2019-10-15 202.179.27.97

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР УЛС ТӨРЖИХӨӨР ОДОО ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ. ЭМЧ СУВИЛАГЧ БОСЧ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ. БАЛДАНДУГАР УГ НЬ БАТАРГАЛТАЙ НЭГ КУРС БАЙСАН НӨХӨР. УЛАМЖЛАЛТ АНАГААХЫН АНГИ ТӨГССӨН. УЛС ТӨР ХӨӨГӨӨД НАМЧИРХААД ЯВЛАА. 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА БАЛАРНА ДАА. ОЛОН ХҮН АЖЛААС НЬ ХАЛААД ОДОО ШИНЭ ХУУЛИАР ГАРСАН ХОХИРЛЫГ НЬ БАЙГУУЛЛАГА БУС ШИЙДВЭР ГАРГАСАН ДУРАК НЬ ТӨЛЖ БАЙХААР ӨӨРЧИЛСӨН. ИХ Л МӨНГӨТЭЙ НӨХӨР БАЙХ, ЭСВЭЛ ШОРОНД ОРНО ДОО ЭНЭ ТЭНЭГ ДАЛЬЖИЙСАН ДУРАК. ИХ Л ДАЛЬЖИГНАЖ БАЙНА.

Avatar

зочин 2019-10-15 66.181.170.215

Mongold turiin huviin geltegui "bagaa" burduuleh nertei ug mood bolj uuriiguu toiron hureelechdee bii bolgoh yavtsuu baidal ulam gaarch bna.

Avatar

Зочин 2019-10-15 66.181.170.130

Chadaj baigaa hund ta nar yah iin, hohi gedeg yum, tiim mundag yum bol oor ajil olood hii l dee, uhsendee uhel hanhluulaad heruul hiigeed yavdgiim baga tsalintai geed l golood baidag biz dee, yund ingej butsaj tomilogdoh geed uheldeed baigaan, chadvar gui bolood l dahin ajil oldohgui bhgui yu, hohinoo hohino

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж