Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ

Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 төлөөлөл оролцох юм.

Тус чуулганаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах, салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаарх сайн туршлага, амжилтын түүхийг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж