Дуучин, жүжигчин Сулли өнөөдөр буюу 2019 оны аравдугаар сарын 14-нд 15:21 цаг орчимд гэртээ нас барсан гэж Суннамын цагдаагийн газар мэдээлэв. Суллигийн менежер түүнийг гэртээ ухаангүй хэвтэж байхыг олоод цагдаад дуудлага өгчээ. Цагдаа нар үхлийн шалтгааныг хайж байгаа бөгөөд одоогоор SM Энтертайнмэнтийн төлөөлөгчид тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Харин менежер нь "Би хамгийн сүүлд Суллитай өчигдөр орой 18:30-ийн үед ярьсан. Түүнээс хойш холбоо бариагүй байж байгаад өнөөдөр гэрт нь очихдоо түүний нас барсан байхыг оллоо" хэмээн цагдаад мэдүүлэг өгчээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.koreaboo.com
Холбоотой мэдээ