“Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй | News.MN

“Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй

“Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй

“Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй

Япон Улсын 10 гаруй мужаар энэ сарын 12-нд дайран өнгөрсөн “Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлжээ.

“Хагибис” хар салхи Япон улсын төвийн бүс, Токио хот болон Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано мужийг дайран өнгөрсөн. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, энэхүү “Хагибис” нь сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй хар салхи байв. Хар салхины улмаас Токио хотоос гадна төвийн 11 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарласан бөгөөд өнөөдрийн (2019.10.14) 16:16 цагийн байдлаар 43 хүн нас барж, 202 хүн гэмтэж, 16 иргэн сураггүй болоод байна.

Япон улсад манай 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор Монгол Улсын иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна.

Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай “Хагибис” хар салхины улмаас Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд саатаж, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаанууд завсарлаад байгаа юм.

Тухайлбал Токио хотын Диснейлэнд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай үйл ажиллагаа нь зогссон тохиолдол болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж