Мастерууд Гүржийн нийслэлээс есөн медальтай ирнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Мастерууд Гүржийн нийслэлээс есөн медальтай ирнэ

Мастерууд Гүржийн нийслэлээс есөн медальтай ирнэ

Чөлөөт бөхийн 2019 оны Мастеруудын ДАШТ аравдугаар сарын 10-13-нд Гүржийн нийслэл Тбилисийн “Tbilisi Sports Palace”-д боллоо. 22 дахь удаагийн тэмцээнд 41 орны бөхчүүд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 27 тамирчин “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд хүч үзсэн юм.
Сүүлийн өдөр буюу өнөөдөр “А” ангиллын 62, 70, 78, 88, 100, 130 кг-ын жингийн барилдаан болж манай зургаан бөх зодоглосноос 78 кг-ын жинд Өмнөговь аймгийн тамирчин, спортын мастер Цэрэнбаатарын Ганзориг ганцаараа хүрэл медаль хүртэв. Тэрбээр тэгшитгэлд ОХУ-ын Рустам Ташуевыг цэвэр, шөвгийн наймд өнгөрсөн жилийн Мастеруудын ДАШТ-ий мөнгөн медальт, нутаг нэгт Б.Лхагвадоржийг 5:2-оор тус тус ялсан ч хагас шигшээд Туркийн Абдулхамит Алтунд 1:1-ээр сүүлийн оноогоор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Асланбек Эзерхановт 4:5-аар хожигдож яваад цэвэр дарав.
Ийнхүү манай ахмад бөхчүүд Тбилисийн дэвжээнээс хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.

ТБИЛИСЭЭС МЕДАЛЬ ХҮРТСЭН БӨХЧҮҮД:

Алтан медаль:
1. Дамирангийн Бумбаяр – “D” ангиллын 130 кг
2. Нямжавын Баатар “С” ангиллын 70 кг

Мөнгөн медаль:
1. Шурагийн Баянмөнх – “В” ангиллын 130 кг

Хүрэл медаль:
1. Буяндэлгэрийн Бат – “E” ангиллын 88 кг
2. Гэндэндоржийн Баатарсүрэн – “D” ангиллын 62 кг
3. Жанчивын Хурц – “В” ангиллын 62 кг
4. Байлдагчийн Баянсан “В” ангиллын 78 кг
5. Доржготовын Ганбат – “В” ангиллын 88 кг
6. Цэрэнбаатарын Ганзориг – “А” ангиллын 78 кг

Эх сурвалж: МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж