Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 1 дүгээр зарлигаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон билээ. Үүний хүрээнд Монгол Улс Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Дорноговь, Сүхбаатар аймагт Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсөн бол өнөөдөр нийслэл зарим нэгэн арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон салбарын холбогдох албаныхан Маршал Жуков болон Маршал Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт, үзээсгэлэнгийн нээлт Нийслэлийн Соёлын төв өргөөнд болж байна.
Харин өнөө орой ялалтын ойд зориулсан үдшийн цэнгүүн Чингис хааны талбайд болох юм.
О.САР