2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр Япон Улсын төвийн бүс, Токио хот, Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано зэрэг мужуудын нутаг дэвсгэрийг "Хагибис" 19 дэх хар салхи дайран өнгөрөхөд Монгол Улсын өртөөгүй гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдлээ. Тодруулбал, Япон улсад манай улсын 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор монгол иргэн өртсөн гэх мэдээлэл байхгүй гэв.
Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр энэхүү хар салхи нь сүүлийн 25 жил тохиолдож байгаагүй хүчтэй хар салхи байв. Орон нутгийн засаг захиргаа Токио зэрэг төвийн 12 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарлажээ. Дээр дурдсан мужуудад 14-ний өдрийн 16:16 цагийн байдлаар 43 хүн амь насаа алдаж, 16 хүн сураггүй болж, 202 хүн гэмтэж бэртсэн хэмээн NHK мэдээлэв.
Burtgeltei ni l ene bailgui 2019-10-14 66.181.165.168
Haraar neleen humuus baigaa baihaa. Manai lav hamaatnii 1 hun haraar baigaa, tehdee gaigui gesen
Лхагва 2019-10-14 202.9.42.197
Бүгдээрээ л ямар нэг хэмжээгээр өртсөн харин мэдэгдэхүйц хохирол амсаагүй гэвэл зөв байх.
Зочин 2019-10-14 64.119.19.208
Монгол Улсын өртөөгүй
Tr 2019-10-14 66.181.177.241
Үнэн л байгаа даа. 1995 онд Кобэд газар хөдлөхөд тэнд байсан 10 хүрэхтэй үгүйтэй цөөхөн монголчуудын талаар элчингээс хэн ч асууж сураагүй. Одоо өөр болсон юм байлгүй дээ.