Америкийн Катмай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид баавгайнуудаа ичихээс нь өмнө хэр тарган болгож чадахаа нэг сорьж, өрсөлдсөн байна. Ийнхүү тэд өөрсдийн албан ёсны фэйж хуудаснаа "гоо" баавгайнуудынхаа өмнөх ба одоогийн зургуудыг харьцуулан нийтэлжээ. Тэгснээр хүмүүс санал өгч, хамгийн олон санал авсан "гоо" баавгайг ялагчаар тодруулсан байна. Үр дүнд нь энэ жилийн "гоо" баавгайг сүр жавхлантайгаар "Тэр бол тарган. Тэр гайхалтай. Тэр бол Холли 435. Бүгд тарган Холлитой мэндчилээрэй. Хөвсгөрийн хатан хаан Холли урт наслаг" хэмээн танилцуулжээ.
Хүн төрөлхтөн ер нь бандайсан амьтдад нүгэлгүй хайртай байдаг бололтой. Катмай үндэсний цэцэрлэгт хүрээлэн ийнхүү олны хайрыг татаж байгаа үйлдэл нь анхных биш юм. Тэд баавгайн хамгийн идэвхтэй байдаг газруудад камер суурилуулсан бөгөөд түүнийг нь хэн ч онлайнаар харах боломжтой гэнэ.
Оролцогчид:
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: boredpanda.com
Холбоотой мэдээ