Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Чингис хаан кап-2015” тэмцээн Спортын төв ордонд болж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдрийн тоглолт 18.00 цагаас эхэлнэ. Энэ өдрийн эхний тоглолт Монголын үндэсний шигшээ баг БНАСАУ-ын үндэсний багтай тоглоно. Харин удаах тоглолт 20.00 цагаас Монголын үндэсний II шигшээ ОХУ-ын Эрхүү хотын багуудын хооронд болох юм.
Тэмцээний “А” хэсэгт Монгол улсын үндэсний шигшээ баг, “Альянс Тех Харцага”, БНАСАУ Үндэсний шигшээ баг, “Б” хэсэгт Монгол улсын 2-р шигшээ, Залуучуудын шигшээ болон ОХУ-Эрхүү хотын багууд тус тус багтсан юм.
Анх удаа болж буй “Чингис хаан кап-2015” тэмцээн Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болж байгаа бөгөөд ням гаригт өндөрлөнө.
Ч.БОЛОР