Тоёота брэндийн алдарт ЛАНД КРУЙЗЕР загварын автомашины нийт борлуулалт 2019 оны 9 сарын босгон дээр 10 САЯ хүрснийг Тоёота Мотор Корпорациас мэдээллээ. 1951 онд анхны загвар нь үйлдвэрээс гарч байсан Ланд Круйзертай холбоотой зарим сонирхолтой мэдээллийг инфографик байдлаар хүргэе.
Forbes сэтгүүлийн судалгаагаар нэг хүн нэг машиныг худалдаж авснаасаа хойш хамгийн урт хугацаанд эзэмшиж, хэрэглэдэг жагсаалтыг Тоёота Ланд Круйзер маркийн машин тэргүүлж байна.
Ланд Круйзерийг
- Африк тивд – далайн түвшнээс дээш 600 метр – Хүмүүнлэгийн тусламж түгээхэд
- Австрали тивд – Газар дор 1600 метр гүнд – Зэс болон цайрын уурхайд
- Латин Америк тивд – далайн түвшнээс дээш 3500 метр – Ургац хураалтад
- Монгол улсад – далайн түвшнээс дээш 1600 метр – Бартаат замыг туулахад түлхүү хэрэглэдэг гэсэн судалгааг toyota.global вебсайтаас гаргасан байна.
1951 оны 8 сарын 1-нд анх нээлтээ хийсэн Ланд Круйзер анх гарахдаа Тоёота Жийп BJ нэртэй гарч байжээ.
Дэлхий даяар борлуулагддаг Ланд Круйзер маркийн автомашиныг Ойрхи Дорнодын улсуудад хамгийн ихээр худалдан авдаг бол Монгол улсад энэ тоо жилд дунджаар 2000 орчим байдаг.
Тоёота Ланд Круйзер маркийн автомашин дэлхийн 170 орчим улсад борлуулагддаг ба энэ загварын автомашины борлуулалт 10 саяд хүрснийг Тоёота Мотор Корпораци мэдээлсэн байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Тоёота брэндийн албан ёсны дилерүүдээс 10 дугаар сарыг дуустал Ланд Круйзерын 200, Прадо болон 70 маркийн автомашинуудаас худалдан авсан хэрэглэгчдэд 3 сая төгрөгийг буцаан олгож байна.
Жич: 2020 оны шинэчлэгдсэн Ланд Круйзер 200 маркын автомашинуудад хамаарахгүй болно.
Тоёотаг сонгон үйлчлүүлдэг нийт хэрэглэгчдэдээ Монгол дахь Тоёотагийн албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ий зүгээс гүнээ талархал илэрхийлье.