НАМЭХ пүрэв гаригт тэргүүнээ сонгоно

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

НАМЭХ пүрэв гаригт тэргүүнээ сонгоно

НАМЭХ пүрэв гаригт тэргүүнээ сонгоно

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит VII хурал аравдугаар сарын 17-нд буюу Пүрэв гарагт болно.  Холбооны дүрмийн дагуу ээлжит хурал дөрвөн жилд нэг удаа болж, Ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг.  НАМЭХ-ийн Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж байгаа юм. Харин дүрмийн дагуу ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өрсөлдөж, олон санал авсан нэр дэвшигчийг тодруулна. Мөн дүрмийн дагуу Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой аж.

НАМЭХ нь Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, ажлын алба, 21 аймаг, есөн дүүрэг, 152 хороо, 331 сумдад салбар зөвлөлтэй байх бөгөөд Хяналтын хорооны гишүүд, дэд дарга, даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг аж.

Хамгийн сүүлд 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр НАМЭХ-ны ээлжит VI чуулган хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар өрсөлдөж, Ц.Цогзолмаа олонхын санал авч, сонгогдож байжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн НАМЭХ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Ц.Гарамжав, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарын нэрс яригдаж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж