“Жокер” АНУ-ын шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ | News.MN

“Жокер” АНУ-ын шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

“Жокер” АНУ-ын шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

“Жокер” АНУ-ын шилдэг кинонуудын жагсаалтыг дахин тэргүүлжээ

“Warner Bros” компани өнгөрсөн ням гариг (2019.10.13)-т “Joker” уран сайхны кино энэ амралтын өдрүүдэд Хойд Америкийн театруудаас 55 сая ам.долларын ашиг олж, нээлтээ хийснээс хойш дотоодын нийт орлого нь 192.7 сая ам.долларт хүрээд байгаа талаар мэдээлжээ. “DC” комикийн дүрүүдээс сэдэвлэн бүтээсэн “Joker” кино нээлтээ хийснээс хойш 12 хоногийн дараа дэлхий дахинаас 543.9 сая ам.долларын ашиг орлого олсон талаар “Comscore” судалгааны байгууллага мэдээлсэн байна.

Найруулагч Тодд Филлипс найруулж, Хоакин Финикс гол дүрд нь тоглосон “Joker” уран сайхны кино Хойд Америкийн шилдэг кинонуудын жагсаалтыг хоёр дахь долоо хоногтоо ийнхүү дахин тэргүүлжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, “The Addams Family” инээдмийн анимейшн 30.29 сая ам.долларын ашиг орлогоороо жагссан бол гуравдугаар байрт “Оскар” наадмын гурван удаагийн шагналт найруулагч Эн Лигийн уран бүтээл “Gemini Man” кино 20.5 сая ам.долларын орлогоороо бичигдсэн байна.

Эх сурвалж: WASHINGTON POST

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж