ОХУ, Саудын Араб хамтран нефтийн салбарт шинэ технологи нэвтрүүлнэ | News.MN

ОХУ, Саудын Араб хамтран нефтийн салбарт шинэ технологи нэвтрүүлнэ

ОХУ, Саудын Араб хамтран нефтийн салбарт шинэ технологи нэвтрүүлнэ

ОХУ, Саудын Араб хамтран нефтийн салбарт шинэ технологи нэвтрүүлнэ

ОХУ болон Саудын Араб хамтран нефтийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхээр зэхэж байна. Энэхүү шинэ технологи нь байгаль экологид ээлтэй байх юм хэмээн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Arab News-т өгсөн ярилцлагадаа онцолсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Саудын Арабт хийх айлчлалд зориулан сайд ярилцлага өгчээ.

Путины айлчлалын хөтөлбөрт хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа онцгой байр суурьтай байна гэдгийг сайд хэлсэн байна. Энэ оны долдугаар сард ОПЕК+ бүлгийн орнуудын зурсан Урт хугацааны  хамтын ажиллагааны харти нь хоёр орны эрчим хүчний салбарын харилцааны суурь болохыг Александр Новак онцлон тэмдэглэсэн байна.

ОПЕК+ бүлэг гэдэг нь дэлхийн нефть олборлогч орнуудын ОПЕК байгууллагад нэгдээгүй зарим орныг багтаасан бүлэг юм.

ОПЕК+ бүлэг 2017 оноос олборлох нефтийн хэмжээг харилцан тохиролцож байгаа юм. 2017 оноос хойш улс орнуудын олборлох нефтийн хэмжээ харилцан адилгүй өөрчлөгдсөөр ирсэн. Сүүлийн тохиролцоогоор 2020 оны гуравдугаар сар дуустал ОПЕК+ бүлэг өдөрт 1,2 сая баррель нефть олборлх бөгөөд үүний 228 мянган баррель нь Орост ногдож байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж