Хабаровск, Японы хооронд агаарын нислэгийн чөлөөт орон зай үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

Хабаровск, Японы хооронд агаарын нислэгийн чөлөөт орон зай үйлчилнэ

Хабаровск, Японы хооронд агаарын нислэгийн чөлөөт орон зай үйлчилнэ

ОХУ-ын Хабаровск болон Ядоны онгоцны буудлууд хооронд “Нээлттэй тэнгэр” буюу агаарын орон зайд чөлөөтэй нисэх дэглэм 2019 оны аравдугаар сараас үйлчилж эхэлнэ хэмээн "Международный аэропорт Хабаровск" хувьцаат компанийн ерөнхий захирал Юрий Кондратчик сэтгүүлчдэд мэдээллээ.

"Росавиацийн албан ёсны цахим хуудсанд Хабаровск болон Японы онгоцны буудлууд хооронд аравдугаар сарын сүүлээс чөлөөтэй нисэх өвлийн цагийн хуваарийг тавьсан байгааг харж болно” хэмээн Юрий Кондратчик хэллээ.

“Нээлттэй тэнгэр” дэглэмд бэлтгэх ажлыг Хабаровскийн онгоцны буудал аль хэдийн эхлүүлж, Оросын болон Японы агаарын тээврийн компаниудтай яриа хэлэлцээ эхлүүлжээ. Тухайлбал, агаарын тээврийн "Северный ветер" групп Японы чиглэлийг сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Хабаровскийн онгоцны буудлын шинэ терминалийг аравдугаар сарын 14-нд нээж байгаа юм. Шинэ терминалийн анхын нислэг нь Москва-Хабаровск чиглэлийн Nordwin компанийн 305 дугаар нислэг болсон байна. Энэ аравдугаар сарын сүүлээс шинэ терминаль бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ гэж тооцоолж байгаа ажээ.

Шинэ терминаль нь жилдээ гурван сая зорчигч нэвтрүүлэх чадвартай юм. Хабаровскийн онгоцны буудлын хуучин хүчин чадал жилдээ хоёр сая зорчигч байжээ.

Шинэ терминалийг барих ажилд  Японы Sojitz Corp., JATCO, JOIN компаниуд хөрөнгө оруулагчаар ажиллажээ. Тэдний нийт оруулсан хөрөнгө нь 4,9 тэрбум рубль ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж