ОХУ тоон системд бүрэн шилжинэ

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

ОХУ тоон системд бүрэн шилжинэ

ОХУ тоон системд бүрэн шилжинэ

ОХУ-ын 21 бүс нутгийн иргэд энэ сарын 14-нөөс тоон системээр телевизийн нэвтрүүлгээ хүлээн авч үздэг болсноор ОХУ тоон системд бүрэн шилжиж дууслаа хэмээн РИА Новости мэдээллээ.

Тоон системд шилжих ажлыг ОХУ 2019 оны хоёрдугаар сараас эхлүүлж бүс нутгуудыг шат дараатайгаар тоон системд холбосон.

Харилцаа, холбооны яамны мэдээгээр аналог системтэй бүс нутагт нийтдээ 40 сая гаруй хүн оршин сууж байсан бөгөөд зарим газарт аналог системээ бараг ашиглахаа больж хиймэл дагуулын болон кабелийн суваг үзэж байжээ.

Аналог систем дээр ажиллаж байсан телевизоруудыг тоон системд шилжүүлэхийн тулд айл өрхүүд тусгай төхөөрөмжийг худалдан авч байгаа юм. Гэхдээ ийм өрхийн тоо нийт хүн амын 1,5-2 хувь гэж Харилцаа, холбооны яам мэдээлсэн. Оросын айл өрхүүдийн дийлэнх нь смарт телевизортэй.

Тоон системд шилжихийн тулд янз бүрийн эх үүсвэрээс нийтдээ 167,5 тэрбум рубль зарцуулсан хэмээн Оросын Аудитын байгууллага мэдээлсэн. Үүний 97,1 тэрбум нь төсвөөс зарцуулагджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж