К-попын шилдэг хамтлаг “BIGBANG” тарах уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

К-попын шилдэг хамтлаг “BIGBANG” тарах уу?

К-попын шилдэг хамтлаг “BIGBANG” тарах уу?

К-попын шилдэг хамтлаг “BIGBANG”-ийн реппер  “T.O.P” буюу Чой Сын Хюн Ням гаригт Инстаграм хуудсаараа дамжуулан шоу бизнесээс гарч буйгаа зарлажээ. Тэрбээр Инстаграм цахим хаягийнхаа зургийг амьтны зургаар сольж, эргэж ирэхгүй гэдгээ зарласан байна.

"T.O.P” өнгөрсөн 2017 оны долдугаар сард удаа дараа марихуан татсан хэргээр 10 сар шоронд хорих ял эдэлж, хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонссон аж. Өмнө нь тэрбээр 2017 оны хоёрдугаар сараас хойш сайн дурын цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан ч хорих ял сонссоноор хөөгдсөн байв. Гэсэн ч тэрбээр шоронгоос гарч ирснийхээ дараа Ёнсан хороонд нийгмийн ажилтнаар орж 2019 оны долдугаар сарыг хүртэл ажиллажээ.

Одоогоор “BIGBANG” хамтлагийн үүсгэн байгуулагч “YG” энтертайнментаас “T.O.P”-ыг гэрээгээ цуцалсан эсэхийг мэдээлээгүй байна.

“BIGBANG” хамтлаг 2006 онд гарч ирснээр Өмнөд Солонгосын хамгийн алдартай эрэгтэй хамтлаг болсон юм. Гэхдээ тус хамтлагийн гишүүн Сынгри өнгөрсөн гуравдугаар сард шөнийн клубийн үйл ажиллагаатай бэлгийн хүчирхийлэл, хар тамхины дуулианд нэр холбогдон шалгагджээ. Одоогоор хамтлагийн гишүүн “G-Dragon”, Тэян, Дэсун нар цэргийн алба хааж байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж