Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна | News.MN

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий  газрын даргын  А/297 дугаар тушаалын дагуу Өвөрхангай аймагт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамираар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Арвайхээр, Бат-Өлзий, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Уянга, Хархорин, Хужирт суманд бэлэн байдлыг үзлэгийг явуулах юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хархорин суманд ажиллаж, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.

Мөн гамшгаас хамгаалах эрсдэлийн үнэлгээ,  гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилт, хүч хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны чиглэлтэй танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж