Оросоос “Mi-171” нисдэг тэргийг Хятадад нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Оросоос “Mi-171” нисдэг тэргийг Хятадад нийлүүлэв

Оросоос “Mi-171” нисдэг тэргийг Хятадад нийлүүлэв

ОХУ-аас “VK-2500” хөдөлгүүртэй “Mi-171” нисдэг тэргийг Хятадад нийлүүлжээ. Гэрээний дагуу нийт 12 нисдэг тэргийг Хятадын талд нийлүүлэх тухай Оросын нисдэг тэрэг үйлдвэрлэгч мэдэгджээ.

Өмнө нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус нисдэг тэргээр Хятадын Лижян хотын сүрлэг уулын бүсэд 3000 метрийн өндрөөс гурван тонн усыг галын бүсэд асгах үзүүлэн нислэгийг үйлдсэн аж. Дараа нь Хятадын иргэний агаарын тээврийн удирдах газраас “VK-2500” хөдөлгүүртэй “Mi-171” нисдэг тэрэгт үндэсний гэрчилгээ олгосон аж. Түүнчлэн ОХУ-ын талаас дараагийн “Mi-171A2” нисдэг тэргийг Хятадад ашиглах зөвшөөрлийг 2020 онд гаргуулахаар ажиллаж эхэлжээ.

“Mi-8/17/171” нисдэг тэрэгний сүүлийн үеийн сайжруулсан загвар нь “Mi-171” нисдэг тэрэг аж. Уг нисдэг тэргэнд дижитал хяналтын системтэй “VK-2500PS-03” хөдөлгүүрийг суулгажээ. Тус нисдэг тэргийг өдөр, шөнийн алинд ч өндөр уулархаг бүс, нам дор газар, өндөр температуртай хуурай орчинд бас усны гадарга дээр ч ашиглах боломжтой.

Үүний зэрэгцээ ОХУ-аас хүнс, зорчигч тээвэрлэх боломжтой хоёр ширхэг Ансат нисдэг тэргийг 2020 оны эхний хагаст Хятадад нийлүүлэхээр төлөвлөжээ. Хоёр хөдөлгүүртэй олон төрлийн зорилгоор ашиглах боломжтой тус нисдэг тэргийг агаарын түргэн тусламжид өргөнөөр ашигладаг байна.

Одоогийн байдлаар Орост үйлдвэрлэсэн 350 орчим нисдэг тэргийг Хятадад ашиглаж байгаа аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж