Хар нүх бидний төсөөлснөөс ч хачин

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Хар нүх бидний төсөөлснөөс ч хачин

Хар нүх бидний төсөөлснөөс ч хачин

Анх хар нүхний тухай сонсоод сансарт бүх гэрэл, эрчим хүчийг залгиж, зүгээр л өөрийн жингээрээ таныг гоймон шиг нарийхан болгож байгаад хөлнөөс чинь эхлээд залгих тийм хачин зүйл байдаг гэж төсөөлөхөд ямар байсан бэ. Тэгвэл бүр ч илүү хачин хачин зүйлс байгаа гэвэл итгэх үү?

Хар нүхний тухай сүүлийн үед олон баримтат кино, мэдээллүүд гарч бид нэг үеэ бодвол хар нүх гэж байдаг, байх байхдаа ямархуу юм байдаг талаар нэлээд мэдлэгтэй болж амжсан билээ. Гэхдээ хар нүх гээч маань хар нүх биш харанхуйн агуу хар хүчин байвал яах вэ. Хаваийн их сургуулийн астрофизикч Кевин Крокер, Жоэл Вэйнер нар астрофизикийн сэтгүүлд харанхуй энергиэр дүүрэн нийтлэг зүйлс (GEODE) сансарт байгаа тухай судалгаа нийтлүүлжээ.

Хэрвээ үнэхээр бидний ойлгож чадахааргүй хүчтэй, бүгдийг тасчин хаяж ийш тийш нь чулууддаг тийм зүйл бий бол Эйнштэний харьцангуйн онолыг эвдэн байж гэрлийн хурднаас илүү хурдаар огторгуй тэлээд байгаагийн нууцыг тайлахад нэг алхам ойртлоо гэсэн үг. Физикчид огторгуй хэрхэн тэлж байгааг ихэвчлэн Фрэйдманны тэгштгэлээр л тодорхойлдог. Крокер, Вэйнер хоёрын анзаарснаар бол хар нүх, нетрон одод гээд хэт масстай биетүүд бусад бүх зүйлтэй ижил аргаар тооцогдох ёстой байсан. Өмнө нь сансар судлаачид энэ үзэгдэлд хэт автсан бүгдийг тоодоггүй байсан нь том алдаа байж. Крокер, Вэйнерийн олж мэдсэнээр бол энэ алдааг засах ганц л арга бий гэнэ.

Тэдний нээснээр (хэрвээ байдаг бол) GEODE-д огторгуй ийнхүү тэлэхэд шаардлагатай бүх харанхуй энерги хангалттай багтана гэнэ. Цаашдаа нөр их судалгаа хэрэгтэй байгаа ч GEODE олон хачирхалтай нууцыг тайлахад тус болох нь гарцаагүй бөгөөд бидний хар нүхний тухай ойлголтыг цоо шинэ шатанд хүргэж байна.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: syfy.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж