Хятадаас өндөр үнэтэй автобус авч байгааг эсэргүүцэв | News.MN

Хятадаас өндөр үнэтэй автобус авч байгааг эсэргүүцэв

Хятадаас өндөр үнэтэй автобус авч байгааг эсэргүүцэв

Хятадаас өндөр үнэтэй автобус авч байгааг эсэргүүцэв

Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс өнөөдөр /2019.10.14/ импортоор автобус оруулж ирж байгааг эсэргүүүцэж мэдээлэл хийлээ. Тэдний үзэж буйгаар энэ нь Монголчуудын ажлын байрыг булааж байгаа нэг хэлбэр аж.

Тодруулбал, Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж болох “Монгол машин байгууламж” болон “Монгол машин индустриал” ХХК-ийн хамтран үйлдвэрлэсэн “МОН-30” загварын цахилгаан автобусыг ашиглахгүй, нэг жил болжээ. Энэ талаар "Монгол машин индустриал" компанийн инженер М.Гэрэлчулуун ярихдаа "City public transport corporation"гэх компани Хятад улсаас 1,450 ширхэг цахилгаан автобусыг 854 тэрбум төгрөгөөр буюу нэг автобусыг 720 саяар оруулж ирэх төсөл бичиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд танилцуулаад, дэмжээд явж байна. Үүнийг концессын гэрээгээр оруулна гэж яригдаж байгаа. Энэ нь манай монголчуудад өр болно. Өрийг ард түмний татварын мөнгөнөөс л төлж таарна" гэв.

Монгол инженерүүдийн ур ухаанаа зарж хийсэн цахилгаан автобус нэг нь 510 сая төгрөгөөр бүтжээ. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжвэл дагаад ажлын байр бий болно. Гэтэл үнийн хувьд ч ийм зөрүүтэй автобус импортоор оруулж ирэх гэж зүтгээд байгаа нь ойлгомжгүй. Үүнийг эсэргүүцэж буйгаа инженерүүд мөн энэ үеэр илэрхийлж байсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-10-14 66.181.187.180

Хятадаас 1450 ширхэг цах.. автобус авах гэж байгаа нь буруу санал байна. Иргэний хувьд эсэргүүцэж байна. Харин цөөхөн тухайлбал 50-60 автобус оруулж ирж ашиглаж түүнээс манай ММБ-ынхан үлгэр авч дотоодоо хийж буй цах. автобуснуудаа боловсронгуй болгож цаашдаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь маш чухал аа. Гол хэсгүүдийг нь хятадаас юм уу ЕХ-оос юм уу өөр хаанаас ч юм авч л байг. Яваандаа бид дадаж туршлагажиж өөрсдөө бусдаас дутахгүй хийдэг болно шүү дээ..Сити паблик гэнэ үү тэд чинь монголчууду

Avatar

Зочин 2019-10-14 202.21.122.166

монгол ,х***а автобусыг 2 уулангийн зэрэг туршилтанд явуулаад үзэх хэрэгтэй тэгж байж шаардлага хангаж байгаагийн нь үйлчилгээндээ оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-14 202.21.100.210

Монголчууд хийсэн монгол инженер гэдгийг ойлгож болох байх гэхдээ хүн тээвэрлэх гэдэг тустай асуудал шүү одоохондоо манай улсад машин үйлдвэрлэх хэмжээнд хүрээгүй машины Хятадаас4 дугуй дээр бэлэн мотор оруулж угсраад төмөр хайрцаг гагнаад хийсэн болгоныг автобус гэж ойлгоход бас л бэрх аюулгүй байдал гэдгийг хариуцлага гэж байдаг

Avatar

Зочин 2019-10-14 66.181.176.129

Юм 2 талтай. Үндэсний үйлдвэрлэл нэр дор хоосон өндөр үнэ, чанаргүй бүтээгдэхүү их болжээ. ЭМЯ-ны тендерээр хөнгөвчлөх эмчилгээний эм болох морфин тармадол гэхэд л хөгийн үйлчилгээ муутай хулхины тариануудыг жигтэйхэн өндөр үнээр шахсан байх юм. Гадагш очиж энэ тариануудыг хийлгэхэд үйлчилгээ нь дэндүү сайн хэд дахин илүү байгаад байна. Ингэж ядарсан олны өвчин зовлонгоор бизнес хийж шоудаж болох уу САРАНГЭРЭЛ ээ.

Avatar

Цааилгаан машин сонирхогч 2019-10-14 119.74.182.164

Хятад гэхээр л бүх зүйлийг хараар боддогоо бллио! Лондон,Амсдэрдам гэх зэрэг хотуудад энэ зунаас эхэлж Хятадын BYD цахилгаан автобусууд яваад л бна. Жаахан нүдээ нээцгээ.Хятад цахилгаан машинаараа дэлхийд 3-т бна шүү!!!

Avatar

Sonnen 2019-10-14 64.119.19.242

Хятадаас рлон удаа автобус авч шатаж байёан даа. Гэхдээ 2020 он гэхэд Хятадын бүх том хотууд цахилгаан автобустай болно. Их бие хийх нь тэндээ угсрах эндээ угсрах 2 ялгаагүй. Гэхдээ хятадын жишээ нь Yutong шиг цахилгаан автобусны цахилгаан хөдөлгүүрийн багц, зай хураагуур үнэхээр олон улсад шагшигдаж байгаа шүү. Тийм юмыг манай хэдмйн цуглуулсан юмтай үнийг нь харьцуулж болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл техникийн үзүүлэлтээр нь харьцуулах л хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-14 64.119.19.208

omnod solongosoos chanartai gehdee ogt hogjimgyi bus avah heregtei.

Avatar

Зочин 2019-10-14 203.91.115.52

Хятадаас өөр орноос авах хэрэгтэй МАН заавал хятадаас зээл авахийм Ямар бодлого яваад байна вэ

Avatar

Зочин 2019-10-14 203.91.115.51

Эх орондоо үйлдвэрлэсэн юмуу аль нэг компанаас юм авахаар нэг эргүү ерөнхийлөгч баснэг зика вирүс гарч ирчээд хуцаад өгөх юм нээрээ кэцүү хорвоо юмаа

Avatar

Зочин 2019-10-14 202.179.26.56

Монгол автобус гэж байхгүй ээ.хятадаас оруулж ирээд угсарч байгаа шүү дэ.ялгаа нь хэн илүү дундаас нь мөнгө унагах вэ гэсэн л юм харагдаж байна.

Avatar

Зэмээ 2019-10-14 103.9.90.130

Өмнө нь Монголд үлйдвэрлээд нийлүүлсэн автобус нь 4 жил бололгүй салаад унасан түүх байгаа болохоор хаширлаж байгаа биз дээ

Avatar

chanartai 100 shirheg hiildee 2019-10-14 202.131.253.66

tssoohon ch gesen chanartai hiigeed undesnii uil;ver ee demjeeiyee

Avatar

Mongol huu 2019-10-14 202.55.191.205

Туршилтаар ч гэсэн Монгол автобусаа хэрэглээд үзэх хэрэгтэй, үнэхээр стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй бол үндэснийхээ үйлдвэрийг дэмжих ёстой шүү дээ

Avatar

zochin 2019-10-14 203.91.115.248

Автобусны араас гардаг хорт утаанаас салмаар байнаа. Тийм ашигтай байсан юм бол өмнө нь ашиглах л байсан биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж