УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.10.14/ хуралдлаа. Зөвлөлийн хуралд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга нар оролцон, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үе нийгмийн асуудлуудыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өргөн барьж буй арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг бууруулах хуулийн төсөл, Монгол улсын 2020 оны төсөв санхүүгийн орлого, зарлага болон орон нутаг, нийслэлийн төсөвийн санхүүжилтийн талаар хэлэлцэв. Мөн нийгэмд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээ, хор уршигийн талаар Ардчилсан намын Бодлогын зөвлөл, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн явц, иргэдийн санал гомдол, бодит байдал дээр ажиллажээ. Ажлын үр дүн, явцыг хуралдаанаар танилцууллаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс мэдээлнэ гэлээ.
Мөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт МАН-аас тав, УИХ-дахь АН-ын зөвлөлөөс гурван гишүүн орсон. Уг ажлын хэсгийн явц ямар байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, АН-ын зөвлөлийн бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
Тэрбээр " Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд өөрчлөлт оруулан баталлаа. АН-ын зөвлөл Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх саналыг тавьж байгаа. Энэ тогтолцоог оруулснаар УИХ бодлогын хувьд зөв ажиллах суурь тавигдана. Жагсаалтаар орох нэрсийг ямар ч байдлаар өөрчилж болно. Жагсаалтаар орох нэр дэвшигчийг сайн хуульчид, салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх боломжийг нээх ёстой. Парламентын тогтолцоотой улс орон Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Олон тогтолцоотой улс орон хувь хүн хоорондын өс хонзонгийн талбар болж хувирлаа. Ардчилсан парламентаа баталгаажуулъя гэж байгаа. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь бүрэн өгөх хэрэгтэй. Парламент зөвхөн хууль тогтоох байгууллага байж, гүйцэтгэх засаглалыг хянах хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх эрхийг олгох нь зүйтэй. Зөвшилцлийн ажлын хэсэг ямар асуудал руу орох вэ, АН-ын тавьж байгаа гурван асуудлыг хүлээж авах уу гэдэг дээр тулж байна. Зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцъя гэж байна. АН ардчилсан Монгол Улсыг бүрэн баталгаажуулах нөхцөлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй. Ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна. Цаашид Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна. Зөвшилцлийн хугацаанд нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй. Ямар ч улстөрч улс орны ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэй. Бүр болохгүй бол буулт хийх зарчимдаа орох нь зүйтэй. Ирээдүйгээ харсан гарцаа олж харах хэрэгтэй. Түүнээс бус үнэмлэхүй олонхиороо түрээд энэ хуулийг хүчээр баталж болохгүй"гэлээ.
Зочин 2019-10-14 66.181.169.162
Одооны ардчилсан намыхан гэж . Аливаа юмыг завхруулж хутган үймүүлэхийг үзүүлж өгч байна даа
Зочин 2019-10-14 124.158.109.140
Зөвшилцөлийг одоо болтол буруу ойлгож яваа хүн байна шүү дээ. Дарамтлаж байгаад оруулна гэж буруу ойлгодог гишүүн гуай юм байна.
Зочин 2019-10-14 202.21.100.210
Холимог тогтолцоон нэрийн дор төрд шургалсан хулгайчид дахин гарч ирж Монгол улсын минь хөгжилд дахин 20 жил чөдөр тушаа тавих гэж байна. Монголчууд бид тэмцэнэ шүү.
Зочин 2019-10-14 103.111.68.3
ЭНЭ УХНА МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШУУД СОНГОДОГ ЭРХИЙГ БУЛААЖ АВААД ХЭДЭН ХУЛГАЙЧ ДУНДААСАА СОНГОДОГ БОЛГОХ ЮМ ГЭНЭ, БАС МАНАН-гийн НЭР НҮҮРЭЭ БАРСАН ТАРВАГА, МИЙЁО ОВОГТ, СБУЗАР НАРЫГ НАМЫН НЭРИЙН ЖАГСААЛТАНД ОРУУЛЖ ИХ ХУРАЛД ДАХИН ГАРГАХААР СОНГУУЛИЙН СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭНЭ ҮҮ? МЭЛХИЙТЭЙГЭЭ ШОРОНДОО БАЙВАЛ ТААРСАН ХУЛГААЧ,,
Зочин 2019-10-14 202.126.88.196
АРДЧИЛСАН НАМЫГ БУЛШИЛСАН МАНАНГЫН ХАХУУЛЬЧИН ЗАЙЛАА !!!
Зочин 2019-10-14 202.9.42.18
Холимиг тогтолцоо л лав биш шүү. Квотын ард луйварчид эгнээд ороод ирнэ шүү дээ.
иргэн 2019-10-14 59.153.115.193
Ерөөсөө Үндсэн хуулиа хуучнаар нь үлдээ
Зочин 2019-10-14 202.9.45.127
зөв шүү яагаад ч явахгүй
Зочин 2019-10-14 195.209.33.178
Энэ үнэн шаалтуур
ЗОЧИН 2019-10-14 202.9.42.95
ЭРДЭНЭБАТ АА. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 108 БОЛГОВОЛ ЧАМАЙГ СОНГОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ЭРТХЭН ДУУЛГАЯ АА…АРД ИРГЭД, ХЭРЭГГҮЙ ОЛОН ХООЛНЫ САВНЫ ЭСРЭГ БАЙГАА ШҮҮ. 100 ЯМААНД 60 УХНА ХЭРЭГГҮЙ. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО ЦӨӨДӨӨД АЖИЛ МУУ БАЙГАА ЮМ БИШ. ХАРИН ОЛДЧИХООД, АЖИЛ ЯВАХГҮЙ БАЙНА.
зочин 2019-10-14 64.119.21.220
Холимог тогтолцоогоор сонгууль явуулаад ,намын жагсаалтаар гишүүн болоод ,тэр ИХ нь ерөнхийлөгчийг сонгоод , мөн ерөнхий сайдыг томилоод , тэр ерөнхий сайд нь засгийн газрын сайдыг томилоод л:ёстой дураараа дургиж ,дунд чөмгөөрөө жиргэх юм биз дээ.
ТА-нд шургалсан өөрсдийн гар хөл болсон авилгачдаа бүү хамгаал 2019-10-14 139.5.218.243
БАТ инженер 1 цагийн өмнө 119.40.103.3
Бас нэгэн зүйл. Тэр төсөл гээчид коммунистуудын чихсэн Төрийн албан хаагчийг ахин солихгүй байх заалтыг хасах. Харин сайн багш сайн эмчийг халж болохгүй гэж оруулсан нь дээр байх шүү.
Зочин 2019-10-14 185.26.153.23
100 хувь дэмжиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд наад гурван асуудлыг л оруулах хэрэгтэй. Ерөнхий сайдад эрхийг өгөөд хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй.
Ц.Товуусүрэн 2019-10-14 103.9.90.53
Дотор ороод ирэхээр можаритар нь нэг мандааттай юу, олон мандаттөай юу, улс нэг тойрог байхуу, пропорциональ нь хэдэн хувь байх, намын нэрээр үү, нээлттэй жагсаалт уу, хаалттай жагсаалт уу, Үлдэгдлийг нь их үлдэгдлийн аргаар уу, бага үлдэгдлийн аргаар уу, Дрүпийн томъёогоор уу, өөр хэн нэгний томъёогоор уу гээд маргах зүйл зөндөө үлдэнэ. Ийм болохоор анхны төсөлд байсан тогтолцоо гэдэг дээр 2 талаасаа санал нэгдвэл зүгээр байж болмоор байна.
Ц.Товуусүрэн 2019-10-14 103.9.90.53
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг урагш нь ахиулъя гэвэл энэ саналуудыг л авахгүй бол энэ ажил цаашаа явахгүй гэх бус бие бие рүүгээ алхах оролдлого хийх нь шавар намагтаа дахиад хэдэн жил шигдэхээс дээр мэт санагдана. Тухайлбал 2 тал с"Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно" гэдэг дээр тогтож болох юм шиг санагдана. "Сонгуулийн тогтолцоо холимог байна" гэдгээр бүх зүйл амархан, саадгүй болохгүй
Зочин 2019-10-14 203.91.115.250
Ene nuxur uuruu udaxgui ix xurlaas buugaad Sonimpiliinxee araas shoron s****a a
MGL 2019-10-14 103.229.178.2
Олон мандаттай том тойргоор сонгууль явуулбал сонгогчийн санал гээгдэхгүй, хогийн гарууд жагсаалтаар орж ирэхгүй
Зочин 2019-10-14 202.9.44.144
Холимог тогтолцооноос болж оймсонд хавчуулагдсан олиггуй юмнууд, хулгай Нь баригдах гэхээр УИХ- н гишуунээс буулгуй хамгаалалтанд ордог Хогын нөхдийн цуглуулга л ахиад болно. Зөвшөөрч болохгүй. Ялангуяа энэ нөхөр өөрөө.
Зочин 2019-10-14 202.21.108.171
Энэ хэд одоо хэдэн нүүртэй ёда нар бэ Дөрвөн жилийн өмнө Байлдаагүй Баатартай Үүлэн үстэй хамт зөв гээд л солиод байсан одоо буруу гээд явж байхын зайлдаа та нар
Зочин 2019-10-14 202.21.108.171
За йлдааа чи
Зочин 2019-10-14 112.72.12.9
х****а ЮУН ХОЛИМОГ ТОГТОЛЦОО ӨРСӨЛДӨӨД ГАРЧ ЧАДАХГҮЙГЭЭ МЭДЭЭД НОВШИРЧ БАЙГААГ НЬ ЭЭ. ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ.
БАТ инженер 2019-10-14 119.40.103.3
Бас нэгэн зүйл. Тэр төсөл гээчид коммунистуудын чихсэн Төрийн албан хаагчийг ахин солихгүй байх заалтыг хасах. Харин сайн багш сайн эмчийг халж болохгүй гэж оруулсан нь дээр байх шүү.
Зочин 2019-10-14 202.170.68.162
Энэ 2020 онд сонгогдохгүйгээ мэдээд Жагсаалтаар шаачих гээд шантааж хийж байна аа