"Манай намын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

"Манай намын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй"

"Манай намын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явахгүй"

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл  өнөөдөр /2019.10.14/ хуралдлаа. Зөвлөлийн хуралд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга нар оролцон, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд болон цаг үе нийгмийн асуудлуудыг хэлэлцжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өргөн барьж буй арилжааны банкны зээлийн хүүгийн дээд хэмжээг бууруулах хуулийн төсөл, Монгол улсын 2020 оны төсөв санхүүгийн орлого, зарлага болон орон нутаг, нийслэлийн төсөвийн санхүүжилтийн талаар хэлэлцэв. Мөн нийгэмд хамгийн ихээр тулгамдаад байгаа асуудал болох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, гэр хорооллын иргэдийн түлшний хэрэглээ, хор уршигийн талаар Ардчилсан намын Бодлогын зөвлөл, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн явц, иргэдийн санал гомдол, бодит байдал дээр ажиллажээ. Ажлын үр дүн, явцыг хуралдаанаар танилцууллаа. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл судалгааг УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс мэдээлнэ гэлээ.

Мөн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор Зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт МАН-аас тав, УИХ-дахь АН-ын зөвлөлөөс гурван гишүүн орсон. Уг ажлын хэсгийн явц ямар байгаа талаар ажлын хэсгийн гишүүн, АН-ын зөвлөлийн бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

Тэрбээр " Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд өөрчлөлт оруулан баталлаа. АН-ын зөвлөл Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх саналыг тавьж байгаа. Энэ тогтолцоог оруулснаар УИХ бодлогын хувьд зөв ажиллах суурь тавигдана. Жагсаалтаар орох нэрсийг ямар ч байдлаар өөрчилж болно. Жагсаалтаар орох нэр дэвшигчийг сайн хуульчид, салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх боломжийг нээх ёстой. Парламентын тогтолцоотой улс орон Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Олон тогтолцоотой улс орон хувь хүн хоорондын өс хонзонгийн талбар болж хувирлаа. Ардчилсан парламентаа баталгаажуулъя гэж байгаа. Ерөнхий сайдад эрх мэдлийг нь бүрэн өгөх хэрэгтэй. Парламент зөвхөн хууль тогтоох байгууллага байж, гүйцэтгэх засаглалыг хянах хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх эрхийг олгох нь зүйтэй. Зөвшилцлийн ажлын хэсэг ямар асуудал руу орох вэ, АН-ын тавьж байгаа гурван асуудлыг хүлээж авах уу гэдэг дээр тулж байна. Зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцъя гэж байна. АН ардчилсан Монгол Улсыг бүрэн баталгаажуулах нөхцөлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй. Ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна. Цаашид Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна. Зөвшилцлийн хугацаанд нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй. Ямар ч улстөрч улс орны ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэй. Бүр болохгүй бол буулт хийх зарчимдаа орох нь зүйтэй. Ирээдүйгээ харсан гарцаа олж харах хэрэгтэй. Түүнээс бус үнэмлэхүй олонхиороо түрээд энэ хуулийг хүчээр баталж болохгүй"гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж