Модод хөдөлдөг, бас уйлдаг

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Модод хөдөлдөг, бас уйлдаг

Модод хөдөлдөг, бас уйлдаг

Манай гариг дээрх жижигхэн шоргоолжноос эхлээд аварга халим хүртэл бүгд амьтай, сэтгэлтэй гэдгийг бид мэддэг хэрнээ ургамал, моддыг хааяа мартчих гээд байдаг тал бий. Модод өөрсдийн гэсэн өвөрмөц амьдрах аргатайгаас гадна өөр эрхтэнүүдтэй ч ажээ.

Модонд зүрх байхгүй. Тиймээс модны зүрх цохилно гэж юу байх билээ гэж уншигч танд бодогдож буй биз ээ. Унгар, Денмарк гаралтай Андрас Злынски, Бэнс Молнар, Андерс С.Барфорд тэргүүтэй эрдэмтдийн хийсэн судалгаа модод үнэндээ зүрхний цохилттой тун ижилхэн цохилттой болохыг тогтоожээ. Тэрхүү нууцлаг зүрхний цохилтыг олохын тулд эрдэмтэд тусгай техник хэрэгслээр 22 өөр төрлийн модны "цээжийг чагнажээ". Улмаар модод шөнийн цагаар яг л хүн төрөлхтөн болоод бусад амьтдын нэгэн адил бүх их биеэр нь цохилт мэдрэгдэж байдгийг олж тогтоосон байна.

Мэдээж тэр цохилт жинхэнэ зүрхний цохилт биш ч яг л зүрх бидний биед гүйцэтгэдэг үүргийг биелүүлдэг аж. Тухайлбал, бидний зүрх бүх биеэр цус тараах үүрэгтэй байдаг бол моддын энэ нууцлаг цохилт модонд ус тараах зорилготой юм байна. Амьтдын зүрхийг бодвол илүү удаан, тайван энэ гайхалтай цохилт хүн төрөлхтөнд эх дэлхийгээ ямар бага мэддэг вэ гэдгийг дахин нэг сануулж өгч байгаа нь гайхалтай.

Эрдэмтэд модод хөдөлдөг гэдгийг давхар олж мэдсэн байна. Нар жаргасны дараа модод мөчрөө дээд тал нь 10 сантиметрээр буулгадаг ба энэ нь мод бусад амьтдын л адил унтдаг гэдгийг харуулж байна.

Ургамал, мод бидний мэдэхгүй маш олон нууцыг хадгалсаар байна. Зарим эрдэмтэд мод өвдөлт мэдэрдэг төдийгүй бүр уйлдаг гэж үздэг ажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: disclose.tv

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж