Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хөлтэй цайллага

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хөлтэй цайллага

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноровын хөлтэй цайллага

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноровын баатар цолны цайллага аравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо Шангри-Ла зочид буудлын Их танхимд болжээ. Монгол гэрийн буйр хэлбэртэй тайз зассан танхимд Монголын улс төрийн хүрээнийхнээс гадна урлаг соёлын уран бүтээлчид, зохиолч, яруу найрагчид, спортынхон, бизнесийн акулууд хүрэлцэн ирж, олны хөлд дарагдсан сурагтай.

Түүний цайллагын талаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар нийтлэхдээ “Монголын оюуны сорууд, сэтгэгчид, бүтээгчидийн цугларалт гэлтэй энэ цайллага нэртэй дайллага буюу найрын зохион байгуулалт бас сонин. Сүүлийн үед цол энэ тэрийн найр гэгч нэг бол магтаалын хурал, эсвэл чих дүлийрэм нүрэглэх концерт маягтай болчихоод байсныг тэр бас эвдэхийг хүсчээ. Тиймээс тухайлан урдчилан бэлтгэсэн хөтөлбөр, түүний дагуу хатуу дэглэсэн зүйл үгүй ажээ” гэжээ.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров цайллагадаа урих 700 гаруй хүний нэр гаргаж, 400 гаруй хүнд урилга хүргүүлсэн байна. Мөн тэрбээр цайллагадаа хүрэлцэн ирсэн зочдынхоо тоогоор “Миний л харгуй” номоо хэвлүүлж, бэлэглэсэн гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж