Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ | News.MN

Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ

Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ

Төсөв 2020: Төрийн албан хаагчдын орон тоог 3300-гаар нэмнэ

УИХ энэ долоо хоногоос эхлэн 2020 оны улсын төсвийг хэлэлцэх болж, Засгийн газар их тулааны бэлтгэлээ хангаж байна. Хуульд зааснаар УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан улсын нэгдсэн төсвийн хуулийг батлах үүрэг хүлээдэг. Иймээс ердөө сарын хугацаа үлдээд байгаа юм.

УИХ намрын чуулганаа эхэлсэн даруйд ирэх оны улсын төсөв рүү ханцуй шамлан ордог ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хууль тогтоогчдын цаг завыг хамгийн их авч байна. Гэсэн ч улсын төсвийг хойш тавих боломжгүй тул энэ долоо хоногоос эхлэн шуурхай хэлэлцэх шаардлагатай болж буй.  Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсөвт тусгагдсан анхаарал татсан хөрөнгө оруулалт болон зардлыг тоймлон хүргэе. Гэхдээ УИХ-аар төсвийн төслийг хэлэлцэх шатанд өөрчлөлт орж, зарим зардал нэмэгдэх, зарим зардал хасагдаж болдогыг  мөн сануулъя.

БЭРХ ТОСГОНД 27.8 ТЭРБУМЫГ СУУЛГАСАН НЬ САЙДЫН ЛОББИ ЮУ?

Сайдтай аймгийн хүчийг үзүүлэв үү, ирэх сонгуулийн бэлтгэл хангав уу Хэнтий аймагт 131.9 тэрбум, тэр дундаа Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьсан нь бусад аймгуудаас өндөр төсөв юм.  Тухайлбал, Дорнодод ирэх жил 22.6 тэрбум, Орхонд 20.9 тэрбум, Дундговьд 19.9 тэрбум, Сүхбаатарт 17.3 тэрбум, Говьсүмбэрт  15.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар 2020 оны төсвөө баталсан атал Хэнтий аймгийн Бэрх тосгонд 27.8 тэрбум төгрөг суулгасан нь шүүмжлэлийн бай болоход хүрээд байна.

Учир нь хүн амын хэрэгцээг дагаж, тухайн орон нутагт нэн шаардлагатай хөрөнгө оруулалт хуваарилдаг.  Орхон аймаг 100 мянга гаруй хүн амтай бол Хэнтий аймаг 70 мянга гаруй,  Бэрх тосгон 2000 гаруй хүн амтай. Өөрөөр хэлбэл, 50 дахин бага хүн амтай Бэрх тосгоныг Орхон аймгаас илүүд үзэж, хөрөнгө оруулалт тавьсан нь сонгуульд зориулж Засгийн газар хонины найр хийжээ гэж тайлбарлахаас өөр сэжим олдохгүй байгаа юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 3300-ГААР НЭМНЭ

Төрийн албан хаагчдын тоо 200 мянга даваад байгаа. УИХ-аар жил бүр төсөв хэлэлцэх тоолонд төрийн албан хаагчдын тоо өсөж байгаад анхаарч, цомхотгох асуудал хөнддөг ч шинээр сургууль, цэцэрлэг баригдаж ашиглалтад орж байгаатай холбоотойгоор орон тоо өсдөг болохоос биш дарга нарын орон тоог нэмээгүй гэж тайлбарладаг. Энэ тайлбар төсөв хэлэлцэх үеэр дахин хөндөгдөх нь ээ. Учир нь 2020 онд төрийн албан хаагчдын орон тоо 3300-гаар нэмэгдэхээр т ооцжээ.

Орон тоо өсөхтэй холбоотойгоор төсвийн урсгал зардлыг 52 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлага үүссэн байна.

Шалтгааныг нь тодруулбал, шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгт 1838 орон тоо, эмнэлэгт 403, Мэргэжлийн хяналтын лабораторид 18 орон тоо нэмэгдэх юм байна. Шинээр хууль тогтоомж баталсантай холбоотойгоор байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх цагдаа 228, “Найрамдал” зусланг улсын төсөвт эргүүлэн татахтай холбоотой 158 орон тоо, гал унтраах аврах анги, эрэн хайх аврах бүлэгт 139 орон тоо,  мэргэжлийн хяналтын байгууллагад 69 орон тоо, Татварын багц хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 61, мөнгө угаах терроризмтой тэмцэх үйл ажиллагаатай холбоотойгоор авлигатай тэмцэх мөрдөгч 60, прокурорын  50, Хил хамгаалах ерөнхий газарт 43, шүүгч 20, гаалийн лабораторид 19, Санхүүгийн зохицуулах хороонд 10, Цагдаагийн ерөнхий газарт 5, шинээр байгуулагдсан хилийн заставт 12, хар тамхитай тэмцэх мөрдөгчийг 46, аймаг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 39, Төрийн албаны зөвлөлд 16, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт шинээр хороо байгуулагдсан тул 22 орон тоо, Япон улсад Хөдөлмөр нийгмийн төв байгуулахад гурван орон тоо тус, тус нэмэгдүүлэхээр оруулж иржээ.

ТОКИОГИЙН ОЛИМПТ 20 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА

Ирэх жил Япон улсын Токио хотноо болох зуны олимп, параолимпт зориулж улсын төсөвт 20 тэрбум төгрөг суулгажээ. Монгол Улсын шигшээ баг олимпийн 32 төрлөөр 500 тамирчинтай байгуулагдаж ажиллахаар төлөвлөсөн байна. Уг наадмаас Монгол Улс 6-7 медаль авах зорилго тавьжээ.

Малчид, тариаланчдад 66.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно Улаан буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллыг Засгийн газар нэг тонныг нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Харин ноосны урамшууллын хэмжээ хэвээр байгаа. Ирэх онд Засгийн газар улаан буудайн урамшууллыг 10 тэрбумаар, махны зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 4.5  тэрбумаар тус тус нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олгох дэмжлэг урамшууллыг 66.6 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ.

Мах бэлтгэхэд зориулж аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт эдлүүлснээр нийслэлийн махны хэрэгцээ, үнэ ханшийг тогтвортой барихад дэмжлэг болно гэж үзэж байна.

СОНГУУЛИЙН ЗАРДАЛД 43 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨВ

Ирэх онд УИХ-ын болон орон нутгийн сонгууль болох тул нийт 43 тэрбум төгрөгийн зардал тусгажээ. Үүнээс 24.3 тэрбум төгрөг нь зөвхөн УИХ-ын сонгууль зохион байгуулахад зарцуулагдахаар суусан юм байна.

Сонгуулийн зардал 2012 оныхоос огцом буюу 12.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь сонгуулийн насны хүн амын тоо 112.6 мянгаар нэмэгдсэн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэсгийн хороодод ажиллах албан хаагчдад тооцож олгодог урамшууллын хэмжээ нэмэгдсэн, сонгуулийн санал тоолох төхөөрөмж 300 ширхгийг шинээр худалдан авах шаардлагатай болсон зэрэгтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-14 103.229.120.246

Төрийн албан хаагчдаа хасаачээ.

Avatar

Зочин 2019-10-14 59.153.113.56

Төрийн аппаратыг эрс цөөлөх хэрэгтэй.Намуудын шахааны орон тоонууд арай дэндээд байгааг түмэн олон чинь шүүмжлээд байхад яасан ойлгодоггүй юм бэ.Яам,агентлагууд,яамны дотор байгаа газар хэлтэсүүд гээд энэ олон шимэгч хорхойнуудаа цөөлөөчээ…

Avatar

Зочин 2019-10-14 59.153.113.56

Санал тоолох машинаа болиочээ.Юун нэмж авах вэ.Хар машиныг бүр болих хэрэгтэй.Тэр хар машин бөөн будлианы эд шүү.Ямар олон сая хүний санал тоолох биш гараар тоолж шудрага байдлыг олон түмэндээ харуулах хэрэгтэй.Хар машины прогграмм бол мөнгөтэй хүнд үйлчилдэг гэдгийг мэддэг болсон шүү.Хэрэв тэгж эс чадваас сонгууль сонгууль биш болно.

Avatar

Зочин 2019-10-14 73.92.12.67

Хэнтийгээс улс терд гарсан оркууд насан туршийн мандатаа авчихлаа гэж харагдаж байна. Бек Батэрдэнэ ч яахав, бек гэдэг утгаараа хойд насандаа ч сонгогдоно, Ухнын баньд, Оюумаа хоер л лоббидчихлоо…… Манай Чимидийн Энхтайван 2020 онд сураг алга уу ? Оюумаа гэснээс мисс Нямжав ч билуу, Нямдорж ч билуу нэг самган Хонконгод консулаар явсан уу?????!!!!! Газар тариалан гэж монголд нэг эрхэлчихсэн том мафийн сулжээ байнаа… Боссууд нь тэр дээгуур, чердакан дээгуур сонин сони тээрэм хауз нэртэй комп

Avatar

Зочин 2019-10-14 73.92.12.67

Боссууд нь тэр дээгуур чердакан дээр сонин сонин тээрэм, хауз нэртэй компанитай хулгайчууд байдаг шиг байгаам

Avatar

Зочин 2019-10-14 115.65.93.30

2020 оны сонгуулийн үеэр МАН-ын талд 3300 хүн нэмж ажиллуулах гэж байгаа юмуу? Хэнтийн тойрог 131 тэрбум төгрөгийн үнэтэй юмуу? 2020 оны эхнээс 36 сарын нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авахаар хүлээж байгаа төрийн албан хаагч зөндөө гэв үү? Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулаж байгаад татвар төлөгчид өөрсдөө буюу ард түмэн хяналт тавьдаг тогтолцоонд шилжиж болохгүй юу? Татвар нэрээр ард түмнээс мөнгө хурааж авчихаад өөрийн хөрөнгө мөнгө шиг зарцуулж болохгүй биз дээ?

Avatar

zochin 2019-10-14 66.181.161.59

Энэ Хорол гэгч монгол хэл тун маруухан юмаа. Яаж сэтгүүлч хийдэг юм бэ? Дүүрэн дүрмийн алдаа. Ичмээр юм.

Avatar

Зочин 2019-10-14 182.160.39.174

Төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, төр хүчтэй бас зарчимтай байх нь чухал.

Avatar

Зочин 2019-10-14 73.92.12.67

Малаа,тэр хучтэй терийг чинь хэн тэжээхийн ?

Avatar

Зочин 2019-10-14 122.201.21.58

pizdiiisnuuud

Avatar

гэгээг хүснэ 2019-10-14 49.0.144.6

төрийн албыг яах гэж нэмэх гээд байна аа, ажлаа хийхгүй, тоглоом тоглож суудаг хүмүүсийг бид тэжээх ёстой юу, эсэргүүцэж байна

Avatar

Зочин 2019-10-14 150.129.143.145

төрийн орон тоо, олимпийн зардлаа хасаачээ. Тэр медальт бөхчүүдэд насан турш цалин өгдөгийг болиоч. ийм практик хаана ч байхгүй.

Avatar

Зочин 2019-10-14 66.181.190.81

Oyunerdene gej bas t****g ni tomdson tolgoi bnaa

Avatar

иргзн 2019-10-14 202.179.24.202

Төрийн албаныханы тоог нэмнэ гэж байна, Ахиад л Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх нээ дээ, Төрийн мөнгө гэж байхгүй Татвар төлөгчидын Мөнгөөөр л Цалинжуулж санхүүжүүлнэ шүү дээ, Тэгээд тэр олон Төрийн Албаныхан нь Ухаангүй ноёнд Урагшгүй албат гэгчээр бас л Хулгай Луйвар Авилгал гээд л гүйнэ биз дээ, чааваас энэ Улс орон Ард иргэд өөдлөхөөсөө ч өнгөрөв бололтой,

Avatar

Зочин 2019-10-14 112.72.12.3

ОРОН ТОО НЭМЭХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ЯАМ АГЕНТЛАГЫН ДАВХАРДСАН ОРОН ТООГОО ЦОМХОТГОЖ ХАСААД ЭМЧ БАГШ НАРЫН ТОО ТӨСВИЙГ НЭМЭХ БОЛОЛЦОО БҮРЭН БАЙГАА..

Avatar

Зочин 2019-10-14 202.126.89.168

Odoo bga turiin zahirgaani tejeeveruudees hasaad shine oron toogoo gargaj avaachee

Avatar

Зочин 2019-10-14 43.228.131.45

төрийн албан хаагчийг 30% цомхотгоно гэсэн яасан бэ?? энэ төрийн албан хаагчдаа эргэж хараач ээ?? арай дэндүү амьтад төрд ажиллаж байна шүү дээ?? юу ч мэдэхгүй ямар ч мэргэжлийн биш?? бөөн шахааны амьвад?? яаралтай цөөлөөч ээ?? ард түмэн энэ тэнэгүүдэд загнуулаад шат шатандаа хоихроод байна шүү дэээ???

Avatar

Од 2019-10-14 192.82.64.157

өө танай мэдээ, мэдээлэл шууд л нэг талыг баримтлах юмаа хог гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж