Өмнөд Солонгосын хуулийн салбарт шинэчлэлт хийхээр гарч ирсэн Хууль зүйн сайд Чо Гүг гэр бүлийн гишүүд нь нэр холбогдсон авлигын хэргээс болж огцорлоо. Тэрбээр өнөөдөр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Чо Гүг хэлэхдээ “Өмнөд Солонгосын хүч чадал бол ард түмэн. Ямар ч хүч ард түмний дээр гарч чадахгүй. Байгууллагын соёл бол хүний төлөө зүйл. Хүн төвтэй соёлыг прокурорт байгуулах хэрэгтэй. Гэр бүлийн маань эсрэг мөрдөн шалгах ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсээс уучлал гуйж байна. Гэхдээ би өнөөдрийг хүртэл прокурорын байгууллагад шинэчлэлт хийхийн тулд чадах бүхнээ хийлээ. Гэхдээ миний үүрэг роль энэ хүрээд дуусч байна” хэмээжээ.
Чо Гүг нь прокурорын байгууллагад шинэчлэлт хийх ерөнхийлөгч Мун Жэ Иний зорилгыг биелүүлэх гол найдвар байв. Гэвч прокуророос Чо Гүгийн эхнэр нь охиноо их сургуульд оруулахын тулд бичиг баримт хуурамчаар бүрдүүлж, авлига өгсөн хэргийг нийтэд ил болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Улмаар түүний эхнэр, хүүг прокуророос дуудан байцаалт авчээ. Тэдний хэргийг Баасан гаригаас эхлэн шүүхээр хэлэлцэх аж.
Өмнө нь Мун Жэ Иний нийгмийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байсан Чо Гүг нь Хууль зүйн яамны сайдаар томилогдоод ердөө сар гарангын хугацаа өнгөрсөн байв. Түүний томилгоог консерватив сөрөг хүчин хүчтэй эсэргүүцсэн аж.
Эх сурвалж: Yonhap
ЗОЧИН 2019-10-14 202.131.233.190
МАНАЙ НЯМКА ЭРДЭНЭТЭД ХҮҮТЭЙГЭЭ НИЙЛЖ ХЯМД ҮНЭТЭЙ, ЭРДЭНЭТ ӨӨРӨӨ ОЛООД АВЧИХ БОЛОЛЦООТОЙ ХОГ ОЛЖ ИРЖ 3 ТЭРБУМААР ШАХАА ХИЙСЭН, ХҮҮДЭЭ 3 ӨРӨӨ БАЙР ҮНЭГҮЙ АВЧ ӨГСӨН, ХҮҮГЭЭ ЭЛЧИНГЭЭР ТОМИЛУУЛХЫГ З/Б-САН, LEXUS-570 МАШИНЫГ ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРҮҮЛЭН ӨНДӨР ҮНЭЭР ЯАМАНДАА ШАХАЖ ӨӨРТӨӨ АВСАН, ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАДТАЙ АЖИЛЛАЖ МУ-Д АСАР ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЭД ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮД ЦУВНА, ГЭВЧ САЙДЫН АЛБАН ТУШААЛДАА ХЭДЭНТЭЭ ТОМИЛОГДООД СУУДАЛДАА БАЙГААД Л БАЙХ ЮМАА. СОНИН ШҮҮ.
ШУДАРГА 2019-10-14 183.81.171.2
МОНГОЛЧУУД БИД ЯАЖ СОЛОНГОС ШИГ ТЭМЦЭЖ ЧАДДАГ АРД ТҮМЭН БОЛОХ ВЭ?
c bayar 2019-10-14 174.224.16.87
Nyamkaa chi SEPEE
Зочин 2019-10-14 107.77.161.35
Нямдорж энийг уншсан болов уу,уншсан бол юу бодож байдаг бол?
Зочин 2019-10-14 202.126.89.11
Janhuu uhna gahai 3 so-d bsan bol ali hediine tsaazluulsan!!!
Анд 2019-10-14 202.126.89.124
Монголд бол бүүр хулгааа хиигэээдл үгүй гэж зүтгээдл ажилаа хиинэдэээ
Зочин 2019-10-14 202.179.26.161
Солонгост өгсөн нь огцордог юм байна авсан нь яадаг бол оо.
1 2019-10-14 202.55.191.194
танил сценари л байна
зочин 2019-10-14 202.21.127.170
манай ширлэсэн нүүртэй нөхдүүд юу бодож суудаг бол