Хүчний тулаанд БНСУ-ын хууль зүйн сайд ялагдаж, огцорлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Хүчний тулаанд БНСУ-ын хууль зүйн сайд ялагдаж, огцорлоо

Хүчний тулаанд БНСУ-ын хууль зүйн сайд ялагдаж, огцорлоо

Өмнөд Солонгосын хуулийн салбарт шинэчлэлт хийхээр гарч ирсэн Хууль зүйн сайд Чо Гүг гэр бүлийн гишүүд нь нэр холбогдсон авлигын хэргээс болж огцорлоо. Тэрбээр өнөөдөр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Чо Гүг хэлэхдээ “Өмнөд Солонгосын хүч чадал бол ард түмэн. Ямар ч хүч ард түмний дээр гарч чадахгүй. Байгууллагын соёл бол хүний төлөө зүйл. Хүн төвтэй соёлыг прокурорт байгуулах хэрэгтэй. Гэр бүлийн маань эсрэг мөрдөн шалгах ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсээс уучлал гуйж байна. Гэхдээ би өнөөдрийг хүртэл прокурорын байгууллагад шинэчлэлт хийхийн тулд чадах бүхнээ хийлээ. Гэхдээ миний үүрэг роль энэ хүрээд дуусч байна” хэмээжээ.

Чо Гүг нь прокурорын байгууллагад шинэчлэлт хийх ерөнхийлөгч Мун Жэ Иний зорилгыг биелүүлэх гол найдвар байв. Гэвч прокуророос Чо Гүгийн эхнэр нь охиноо их сургуульд оруулахын тулд бичиг баримт хуурамчаар бүрдүүлж, авлига өгсөн хэргийг нийтэд ил болгон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Улмаар түүний эхнэр, хүүг прокуророос дуудан байцаалт авчээ.  Тэдний хэргийг Баасан гаригаас эхлэн шүүхээр хэлэлцэх аж.

Өмнө нь Мун Жэ Иний нийгмийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байсан Чо Гүг нь Хууль зүйн яамны сайдаар томилогдоод ердөө сар гарангын хугацаа өнгөрсөн байв. Түүний томилгоог консерватив сөрөг хүчин хүчтэй эсэргүүцсэн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж