Шөнийн цэнгээний газар иргэд хоорондоо муудалцаж улмаар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20-р хороо “Кензо” гэх нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ярих шалтгааны улмаас маргалдаж 30 настай Н ийн нүүрэн тус газарт цохиж амь насыг хохироосон хэрэг энэ сарын 7-ны өдөр бүртгэгджээ. Хэрэг гарах үед бааранд үйлчлүүлж байсан 33 настай Б нь согтуурхаж 30 настай Н ийг нэг удаа цохьсон. Харин хохирогч газар дээрээ нас барсан аж. Улмаар эмнэлгийн түргэн тусламж шуурхай ирсэн ч амьсгал хураасан байсан бөгөөд хэргийн газраас хэрэгтэнг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна.
Э.АРИУН