Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу? | News.MN

Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу?

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу?

Сурвалжлага: Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд хортой юу?

Хүйтний эрч чангараагүй энэ үед "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлшээр гэрээ дулаацуулсан хэд хэдэн айлд уй тохиов. Шөнөдөө хасах градус хүрч амжаагүй байтал нэгхэн шөнийн дотор нийслэлийн 30 гаруй иргэн Хордлогын яаралтай тусламжийн төвд угаартаж, зургаан хүн амиа алдсан мэдээ нийслэлийнхнийг цочроосон.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд гэр хорооллын иргэд мөн л хордчих вий дээ гэсэн айдастай хонов. Албаны хүмүүсийн мэдээлснээр 2019 оны аравдугаар сарын 3-ны өдрөөс аравдугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд буюу 120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа аж. Харин дуудлага өгч буй иргэдийн тоо багассан бөгөөд иргэдэд сайжруулсан түлшээ хэрхэн зөв хэрэглэх тал дээр илүү анхаарахыг зөвлөлөө.

Иргэд хордсонтой холбоотойгоор нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан, дүүрэг хорооны 5000 гаруй ажилтнууд төвийн зургаан дүүргийн айл өрхүүдээр явж түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаарх зөвлөмж, мэдээллийг хүргэж ажиллаж байна. Үүнээс гадна 24 цагаар ажиллаж байгаа шуурхай албаны албан хаагчид айл өрх бүрт зөвлөмж хүргэхээс гадна ханан пийшингийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Иймээс бид шахмал түлшний мөрөөр энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.

НАЛАЙХЫН ШУУДАЙ НҮҮРСЭЭР ХОЁР ХОНОДОГ БАЙСАН БОЛ ШАХМАЛ ТҮЛШЭЭР НЭГ ХОНОЖ  БАЙНА

Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хороо, сайжруулсан түлш худалдаалах цэгээс  түлш байна уу хэмээн хос хоёр хашааны хаалгаар шагайв. Тэд борлуулагчид дөрвөн шуудай түлш авъя гээд 20 мянган төгрөг карттайгаа хамт өгсөн юм. Тэднээс сайжруулсан түлшний талаарх сэтгэгдлийг сонсвол гэрийн эзэгтэй Ц.Хоролгарав “Ер нь муу байна. Үнс, тортог ихтэй байна.  Хажуугаар нь мод их орж байна. Манайх хуучин нүүрс түлдэг байхдаа сардаа нэг шуудай мод түлдэг байсан. Гэтэл одоо хоёр хоногтоо нэг шуудай мод түлж байна. Налайхын шуудай нүүрсээр хоёр хонодог байсан бол сайжруулсан түлшээр нэг шуудайгаар нэг хонож  байна.

Угаар бол яах аргагүй байна. Өчигдөр манайх орой унтахынхаа өмнө сайжруулсан сайн түлшээ хоёр цаг асаагаад орой 22.00 цаг өнгөрч байхад буюу  цог болсон байхад хаачихсан. Тэгсэн чинь толгой эргээд хамаг юм аа онгойлгож байж арай гайгүй болсон.  Өглөө сэрсэн чинь толгой өвдөөд хэцүү болж байна. Миний бодлоор сайжруулсан сайн түлш түлш гэж шал дэмий эд байна. Тэрний оронд Налайхын нүүрс хамаагүй дээр байна. Нэг бол цахилгааны мөнгийг нь шөнийн цагаар тэглэчихмээр байгаа юм. Тэгвэл утаа униар талдаа арай өөр байх болов уу” гэлээ.

ЗУУХАА ХААВАЛ УГААРТАХ МАГАДЛАЛ ИХ БАЙНА

Харин түүний нөхөр М.Шинэбаяр “Угаар ихтэй байна. Зуухаа хаавал угаартах магадлал их байна. Манайх өдөрт хүн байхгүй болохоор өглөө оройдоо нэг хийдэг. Өдөрт 3-4 цаг сайн илчээ барьж байна. Багануурын нүүрс хамгийн их тортогтой гэдэг ч сайжруулсан түлштэй харьцуулбал илчээ удаан барьж байна. Налайх бол янзын сайн нүүрс шүү дээ. Утаа бол адилхан л гарч байна.  Манайх төслийн зуухтай болохоор түлшээ эхэлж хийгээд дараа нь модоор асаадаг. Түүхий нүүрсээр галладаг байхад цогон дээрээ хийчихэд асчихдаг байсан. Гэтэл сайжруулсан сайн түлш түлэхээр бол байнга модоор асаана. Модгүй бол мөд асахгүй. Хэрэв нүүрс шиг түлбэл угаартах гээд байна. Тийм учраас сайжруулсан түлшийг асаж бүрэн унтарсны дараа дахин шинээр мод өрж, галаа асаах шаардлагатай болж байна” гэв.  Ингээд бид М.Шинэбаярынд очиж сайжруулсан түлшний галлагаа болоод асахдаа хэдий хэр хугацаа зарцуулж буйг харахаар очив.

Гэрийн эзэн эхлээд гаднаас хувингийн тал сайжруулсан сайн түлшийг “Өлзий” зуухандаа хийгээд дээр нь мод хийгээд асаалаа. Гал дорхноо дүрэлзэж галын мод час час хийх чимээ сонстоно. Хэсэг хугацааны дараа гэр дулаацаж гэрийн эзэгтэй, зуухныхаа дээд талыг амыг бага зэрэг онгойлгоно. Эзэгтэйн хэлснээр мод хийхгүй л бол сайжруулсан түлш асах нь удаан бөгөөд өдөртөө нэг шуудайгаар өнждөг гэнэ. Тэрбээр зургаан настай дэрсхэн хүүхдэдээ яаж ч даарсан, ганцаараа байхдаа дур мэдэн гал битгий асаагаарай хэмээн захиж байлаа. Ийнхүү 10 орчим минутын дараа зуух төөнөж эхэлсэн юм. Гэвч утаа тортог гэх юм ажиглагдсангүй.

ИРГЭД САЙЖРУУЛСАН САЙН ТҮЛШИЙГ БУРУУ ГАЛЛАСНААС БОЛЖ УГААРТАЖ БАЙНА

“Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулагч В.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Хүмүүсийн худалдан авалт хэр байна вэ. Сайжруулсан сайн түлш худалдан авахад хэрэглээ талаас нь зөвлөж өгдөг үү?

-Хүйтрээд худалдан авалт ихэссэн байна. Хэмжээний хувьд картаар өдөртөө зургаан шуудайг өгч байгаа. Хүмүүс тогтмол авч байна. Өнөөдрийн байдлаар худалдан авч буй хүмүүсээс айхтар хэл ам гараагүй. Би таван сараас хойш өнөөдрийг хүртэл борлуулж байна. Хамгийн гол нь галлагаандаа анхаарах ёстой. Хүмүүс буруу галлаад байх шиг байна. Сайжруулсан түлшийг асаахдаа модоо сайн асаагаад хийх хэрэгтэй. Зарим нь модоо сайн асаагаагүй байж дээр нь хийхээр уугиулаад байна.

-Та өөрөө сайжруулсан түлш хэрэглэдэг үү. Түүхий нүүрстэй харьцуулахад ямар байна?  

-Илчний хувьд түүхий нүүрснээс илүү байна. Тавантолгойн нүүрсийг угааж цэвэрлээд үйлдвэрийн аргаар шахмал түлш болгоод гаргаж байгаа. Тэгэхээр муу байна гэсэн ойлголт байхгүй.

-Галлахдаа иргэд юуг анхаарах ёстой юм бол?

-Зарим айлууд галлахдаа буруу галлаж байна. Сайжруулсан түлш гэхээр маш хурдан асдаг юм уу эсвэл утаа гардаггүй мэтээр хайнга хандаж байна. Түүхий нүүрс удаан уугиж байж асдаг учраас хүмүүс анхнаас нь болгоомжтой ханддаг байж магадгүй. Эхлээд модоо сайн асаах ёстой. Төслийн зууханд галлахдаа түлшээ хийчхээд дараа нь модоо хийгээд асаана. Энгийн зуухыг яаж галлах вэ гэхээр түлш мод хоёроо зэрэгцээ байрлалтайгаар модыг нь урд талдаа зуухныхаа аман дээр нь модоо асаана. Модоо сайн асаагаад түлшээ наалдуулсан байдалтай зэрэгцээ байрлуулаад урдаас нь модоо асаах ёстой. Тэгэхээр утаа бага гарна. Хамгийн гол нь хүмүүс буруу ойлгоод байгаа байхгүй юу. Сайжруулсан сайн түлш гэхээр ямар ч утаа гардаггүй, удаан асдаг гэдэг юм уу тийм байдлаар ойлгож болохгүй. Гэхдээ нүүрснээс хурдан асна.

-Иргэдэд сайжруулсан түлштэй холбоотой анхааруулга мэдээллийг өгдөг үү?

-Бид  сэрэмжлүүлэх зорилгоор хуудас тарааж байгаа. Хүмүүс зуух пийшингийнхээ онгорхойг сайтар бөглөөд яндангаа шалгаад хаалтыг нь нээлттэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй хайнга хандаад байгаа юм болов уу гэж ойлгож байна. Цаас хийгээд асаах гээд байгаа тохиолдол ч гарч байна. Зарим нь сайжруулсан түлшээр улс төр хийгээд байх юм. Сайн юм хийсэн бол дэмжээд явах ёстой. Өнгөрөгч тавдугаар сард сайжруулсан түлш борлуулах есөн цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж байсан. Тэрнээс хойш би одоо болтол борлуулж байна. Борлуулагч нарт их үүрэг хариуцлага байх шиг байна. Зөвхөн борлуулаад мөнгөө авах бус “Тавантолгой” түлш компанийн хийж буй бүтээгдэхүүнийг иргэдэд сайн тайлбарлаж өгөх ёстой. Орц найрлага, галлагаа, хэрэглээ талаас нь сайн тайлбарлах хэрэгтэй.

Өдөрт хэчнээн тонн түлш зарж байна вэ?

-Ний нуугүй хэлэхэд дулаахан үед өдөрт 5-10 тонн сайжруулсан сайн түлш зарж байна. Иргэд карттай болохоор ямар хэмжээтэй ямар байх ёстой вэ гэдгийг бүртгэж хянаж байгаа. Хиймэл хомсдол үүсгэхгүйн тулд шүү дээ.

ГАЛАА ТҮЛЭЭД СУРЧИХСАН ХҮМҮҮСТ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЗҮГЭЭР

Түлш авахаар зогсч буй иргэн Б.Халзан “Би найман сараас сайжруулсан түлш түлж байгаа. Энэ түлш зүгээр байх юм. Найман сараас хойш түлээд үхээгүй л байна. Би одоо 73-тай. Орон сууцанд паалантай жорлонд өсөөгүй. Сүүлийн үед нийслэлд шилжин ирсэн нөхдүүд аргал шатаадаг шигээ шахмал түлшийг  буруу түлээд байна. Зүгээр галаа түлээд сурчихсан хүмүүст сайжруулсан түлш зүгээр шүү дээ. Өшөө юу нь буруу байгаа юм. Энийг бас манайхан улстөржүүлэлгүй, өөрийнхөө төлөө гэдгээ бодмоор байна. Би урьд нь 3500 төгрөгөөр нэг шуудай нүүрс авдаг байсан. Тэрийг өлзий зууханд нэг удаа хийхэд алга болчихдог. Энийг би гурван удаа хийж байна. Бүтэн өдөржингөө дулаанаа барьчихдаг, асахдаа сайн. Орой ирэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд зургаан цагийн орчимд хийхээр өглөө хүртэл илчээ барьдаг. Худлаа гэвэл манай гэрт үзэж болно” гэв.

Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшийг борлуулах 360 орчим цэг бий. Цэг бүрт 25 кг-ийн шуудайтай сайжруулсан түлш нэг шуудай нь 3750 төгрөгөөр худалдаалж байна. Өмнөх жил Багануур болон Налайхын ногоон шар, жижиг шуудайтай 20 кг орчим нүүрсийг 2800-3000 төгрөгөөр худалдаалж байжээ. Түүхий нүүрснээс сайжруулсан түлш нь бага зэргийн үнэ илүүтэй ч утаа багатай орчин бүрдвэл хамгийн зөв сонголт болох байх. Хамгийн гол нь мөнгөндөө биш, иргэдийг дулаан өвөлжүүлж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт эргэлзээтэй хэвээр үлдлээ.

Албаны хүмүүсийн хэлснээр хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуй нэг байгууллагыг сая хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг гэнэ.

САЙЖРУУЛСАН ТҮЛШ НЬ ХҮНИЙ БИЕ, АМЬ НАСАНД ХОР НӨЛӨӨГҮЙ ГЭЖЭЭ

Сайжруулсан түлш тойрсон дуулианы хажуугаар шинжилгээний хариу ч бас гараад амжжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр  “Сайжруулсан түлшинд дараах байгууллагуудын лаброторуудад шинжилгээ хийгдэн эцсийн дүн гарсан байна. Үүнд Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын лаборатори, Хими технологийн хүрээлэнгийн лабортори, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа зэрэг газрын лабораторуудын нэгдсэн хариу гарч сайжруулсан түлш нь хүний бие, амь насанд хор нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг танилцуулсан. Гэхдээ бас дээрх лабораториуд нь нарийн шинжилгээ гаргаж чадах боломжгүй учраас БНСУ, Хятад, ОХУ-руу тус бүр баталгаажуулалт хийх дээж илгээсэн. Уг хариугаар эцэслэж, уг түлш нь хүний эрүүл мэндэд хортой юу, хоргүй юу гэдэг эцэслэгдэх юм.

Сайжруулсан түлшнийг зөв хэрэглэх талаар зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд тараах материалаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр, үүрэн телефоны оператор компаниуд иргэдэд мессэжээр хүргэж байгаа нь үр дүнгээ өгч байгаа гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн өнөөдөр мөн танилцуулжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ 

  

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-10-14 103.14.37.4

Хүмүүс энэ түлшний найрлага л яриад байгаа болохоос биш тухайн түлшинд агуулагдах органик массаас шаталтын дүнд ямар хийнүүд үүсч байгааг агаарт хэрхэн хаягдаж байгааг огт ярихгүй байгаа ш дээ. Нүүрс чинь биоген гаралтай тул түүнд төрөл бүрийн органик нэгдлүүд (полицагирагт нэгдэл гм) байгаа. Энэ чинь хор шүү. Мөн агаарын найрлагын ойролцоогоор 78 хувь нь азот байдаг. Агаарын оролцоотой нүүрс шатах үед хүчилтөрөгчөөс гадна азот шатахыг мэдэх байлгүй. та нар орой гадаа гараад сайн үнэрлээрэй. Маш

Avatar

Зочин 2019-10-14 124.158.126.227

Ариунаа сэтгүүлч үнэн бодит мэдээлэл бичээрэй. Налайхын 1 шуудай нүүрсийг 2 хоног түлэг бол сайжруулсан нүүрсийг 1 өдөр түлдэг, бас хажуугаар нь мод их хэрэглэдэг болсон гээд худлаа мэдээлэл оруулах юм. Манай энэ түлшийг хэрэглэж байгаа. Налайхын нүүрсний хажууд жинхэн түлш. Асалт удаан, илч сайтай. Харин үнс бол гарнаа.

Avatar

Нунтаг хог бүү зараачээ 2019-10-14 49.0.131.69

Түгээх цэг нэртэй газрууд нэг шуудайд 1-2 хүрз нунтаг бутархайг нь савлаад байна. Эхний галлагаан дээр бүтэн түлшнүүд нь гайгүй асч байгаад хоёр дахь нэмэлтээр баахан нунтаг орж дарчихаад уугиж угаартуулаад байна. Том уутанд хийгээд тээвэрлэх явцад бутраад бүр нунтаг болоод байна. Гэхдээ бүтнийг савлаад үлдсэн нунтгийг нь буцааж аваад л байгаа юм шиг байна лээ штээ. Гэтэл тэр хогийг нь зараад байгаагаас угаартах асуудал намдахгүй шүү. Нунтагийг нь хольж савлаад байгааг харж байгаа хүн бичээрэй

Avatar

зочтин 2019-10-14 66.181.169.116

гарсан утааг нь сайн шинжилмээр байна сонин үнэр байна гэж олон хүн хэлээд байхад тоохгүй байж болохгүй хамар тагларч хоолой гашуу оргидог юм байна лээ ялангуяа харшилтай хүнд

Avatar

Лхагва 2019-10-14 202.9.42.197

Зөв галлаж сурахгүй бол аргал түлсэн ч хортой.Галлагаа гэдэг маань үйлдвэрлэл гэсэн үг. Хөдөлмөр хамгаалын инженер авч ажиллуулах болж байна уу

Avatar

Коммент 2019-10-14 150.129.140.129

Иргэдэд сонголтыг нь өгчихөөч. Тийм мундаг түлш л юм бол иргэд өөрсдөө аваад л түлнэ шдээ хэрэв түлш асуудалтай бол иргэд өөр түлшээ л хэрэглэнэ шдээ.

Avatar

Зочин 2019-10-14 66.181.161.34

Тэгээд машины дугуй, ундааны лааз түлэх хэрэг үү.

Avatar

Zochin 2019-10-14 202.9.43.53

Gadaa huiten ch utaagui baih uneheer saihan bna

Avatar

Зочин 2019-10-14 146.115.163.21

Chadahgui negen n zugeer hotoos nuuchij boldogguimuu. Hunii umnus amid yavaa ayatai l bhiin.

Avatar

Zzzz 2019-10-14 188.246.239.170

https://www.ncbi.nlm.nih.gov/m/pubmed/22948168/
Eniig unsh daa. Horgui gene shuu. Naad zamiig chin solongo tuulaad ongorch

Avatar

Hariu 2019-10-14 66.181.168.131

Unshlaa. "Carelessness and Ignorance of the poor people" buyuu humuusiin oorsdiinh ni buruugaas bolj ugaartdag bsan gej bna.
Heden hariutslagagui hunees bolj buten hotiin irged (Mongol ulsiin hun amiin tal ni) gaduur ugaartaj amidrah estoi yu?

Avatar

Зочин 2019-10-14 188.246.239.170

tsaash n unshaach

Avatar

Зочин 2019-10-14 202.9.45.180

Гадуур явахад нүдэнд харагдах утаагүй ч санаа дагаад ч юм уу нэг эвгүй үнэр байнаа. Энэ өвөл амьсгалын замын өвчлөлийн түвшин, 3-5 жилийн дараа уушигны хорт хавдарын түвшин энэ маргаанд цэг тавина.

Avatar

Зочин 2019-10-14 73.92.12.67

Хоргуй тулш гэж байдаггуй, харин яаж,ямар орчинд, ямар аргаар, ямар пийшэнд, аюулгуй байдал хэрхэн хангагдсан зэргээс шалтгаалж хорын хэмжээ их бага байна

Avatar

Хотод амьдарч сур 2019-10-14 103.212.117.203

Ямар ч түлш түлсэн угаартаж болно. Хэрэв хүчилтөрөгч ( буюу агаар) хангалттай бол түлшний шаталтын эцэст нүүрс хүчлийн хий (буюу ундаа хийжүүлдэг хий) үүсдэг ба энэ нь хүнд хоргүй. Харин агааржуулалт муу бол (яндангийн хаалтыг хаасан, яндангаа хөөлөөгүйгээс нарийссан, үнс дүүрсэн …) түлш дутуу шатаж нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий үүсдэг. Энэ хий нь хүний биед хүчилтөрөгч зөөвөрлөгдөх процесст хаалт болж хүнийг үхэлд хүргэдэг юм шүү оркуудаа

Avatar

На 2019-10-14 59.153.112.161

Ямаан дээр тэмээний гарз гэгчээр сайжруулсан түлш аваад дээр нь мод худалдаж авч зарлага их гарч байна.

Avatar

asdwr 2019-10-14 66.181.168.131

Geree avaad nuuchij bolno shdee. anid baga zardal gargahiin told busad ni hordoh esgui biz dee?

Avatar

Зочин 2019-10-14 66.181.161.34

Зайл. Чиний өмнөөс бусад нь утаанд хордох ёстой юу

Avatar

Зочин 2019-10-14 202.9.42.154

Түлш авахаар зогсч буй иргэн Б.Халзан “Би найман сараас сайжруулсан түлш түлж байгаа. Энэ түлш зүгээр байх юм. Найман сараас хойш түлээд үхээгүй л байна. Би одоо 73-тай. Орон сууцанд паалантай жорлонд өсөөгүй. Сүүлийн үед нийслэлд шилжин ирсэн нөхдүүд аргал шатаадаг шигээ шахмал түлшийг буруу түлээд байна. Зүгээр галаа түлээд сурчихсан хүмүүст сайжруулсан түлш зүгээр шүү дээ. Өшөө юу нь буруу байгаа юм. Энийг бас манайхан улстөржүүлэлгүй, өөрийнхөө төлөө гэдгээ бодмоор байна

Avatar

Зочин 2019-10-14 122.201.31.159

2019-10-14 19:57:38

Ардчилсан намын нөхдүүд хулгайгаар хотод нүрсээ оруулж ирээд байна уу даа. Улс төрөө гэж.

Avatar

Zochin 2019-10-14 150.129.141.210

Mungugyi yaduu bol hench bihs yum baina .Irgedee umuurch hamgaalaye hymyys ee jiremsen eh amia aldlaa .Irgeddeeree turshlaga hiideg iim uls oron gej baih yy. hedhen honogt 8 hyn yu boljiine.

Avatar

ХУУЛЬЧ 2019-10-14 66.181.161.67

ЦАГДАА ТАГНУУЛ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ! ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ УЛС ТѲРИЙН ЗОРИЛГОТОЙ САЙТАР БОДОЖ ТѲЛѲВЛѲСѲН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ХЭРэг БАЙЖ ТУН БОЛЗОШГҮЙ ГЭХ ХАРДЛАГА ЗАРИМ ХҮМҮҮС ХЭЛЭЭД БАйГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭй ! ! !

Avatar

Зочин 2019-10-14 103.229.123.130

Иргэдэд сонголтыг нь өгчихөөч. Тийм мундаг түлш л юм бол иргэд өөрсдөө аваад л түлнэ шдээ хэрэв түлш асуудалтай бол иргэд өөр түлшээ л хэрэглэнэ шдээ. Ингэж албадаж шахаж байгаад засгийн газар одоо гэхэд 7 хүний амь насны өрөнд орчихоод байна. Засгийн газрын хөтөлбар учраас иргэдийн амь нас эрүүл мэндийн хохирлыг засгийн газар хариуцаж таараа . Буух эзэн буцах хаягтай л юм ямар ч байсан

Avatar

sdggjh 2019-10-14 66.181.168.131

Tsaana ni 1.3 saya irgen hamaagui yu te?

Avatar

Зочин 2019-10-14 112.72.15.6

ЯДУУ Хүн үхэхэд ХАРАХ хүн гэж байхгүй. Утаагүй БАЙРНЫ АЙЛУУД НЬ амиа БОДООД ХУДЛАА СЭТГЭГДЭЛ БИЧМЭЭРГҮЙ БАЙМААР ЮМ.

Avatar

Зочин 2019-10-14 103.212.117.203

Ажил сайн хий

Avatar

Зочин 2019-10-14 66.181.168.131

Tolgoigoo ajilluulj, har hol ali negen ni bgaa bol ajillaad l baih heregtei

Avatar

booyka 2019-10-14 202.170.80.25

ter tuuhii nuurnees bolj bugdeeree ugaartah bitgii hel ternees iluu uwchin zowlon tusch bga shuude. eyreg baitsgaaj nom jurmiinh daguu heregleed saijruulah shaardlagatai zuilsiig n heltsgeyldee. aliwaa zuil shineer graad shuud dutagdalgui bn gj bhgv shuudee. ard irged shahmal tulshiig saijruulah talaas n sanal huseltee ugwul heruul hiisnees iluu ur dund hureh bh gj irgen hunii huwid bodoj bna. hrin ter iluu dutuu tuldeg asuudal deer bol tuhain ailiin hereglee shuude.

Avatar

Зочин 2019-10-14 202.126.89.199

hahaha shahmal tulshiig ideed baigaa yum bish bizdee. Hunii boed hortoi esvel sain ch gej shig. Eniig tuldeg yum gedgiig sain oilguulmaar yumaa

Avatar

zochin 2019-10-14 122.201.22.105

Хүн угаартсан асуудлыг хуулийнхан сайн шалгах хэрэгтэй. Угаартсан нь гадны нөлөөтэй эсэхийг. Янданг нь гаднаас зориуд бөглөөд угаартуулаад байгаа юм болов уу гэж бодогдоод бна. Үгүй бол гал түлж байгаа олон мянган айл бүгд л угаартах естой биз дээ.

Avatar

Зочин 2019-10-14 202.21.110.212

ямарч эзэнгүй түлшийг ингэж хэлмэгдүүлж байхад хэн нэгэн хүн байсан бол ч хэлмэгдүүлэлтийг хийхнээ

Avatar

Зочин 2019-10-14 103.229.122.194

Шахмал түлш байтугай хуучин дугуй, ажилласан моторын тос шатаагаад угаартаж үхэхгүй л байгаа биз дээ. Яндангаа хаагаад, утаа саагидаг пийшин зуухаа засахгүй бол юу ч түлсэн утаанд хордоно. Зуух пийшингээ засаад, яндангаа хөөлөөд, тохируулаад түлээд байвал үйлдвэрийн аргаар боловсруулсан түлш түүхий нүүрснээс дутуу байна гэж яагаад ч байхгүй. 21-р зуунд сэхээтэй амьдарна шүү манайхаан. Дандаа хуучнаараа сэтгэнэ гэж юу байхав. жоохон ч болов сэхээр л дээ.

Avatar

Зочин 2019-10-14 202.131.233.214

Ц.Хоролгарав орк.

Avatar

ZOCH 2019-10-14 202.126.89.117

Hereglegchiin huvid sain tulsh yumaa.Asah uedee garaad daraa ni utaa gardaggui. Huv uursduu archaatai baihad b.no.

Avatar

Лхагва ах нь 2019-10-14 202.21.124.19

Болж байна штээ, дулаанаа сайн барьж байна Өлзий зуух + Шахмал түлш = No Утаа.

Avatar

Эма 2019-10-14 192.82.65.88

Утаа эрс багассан харагдаж байна. Түүхий нүүрс оруулах хэрэггүй. Шахмал түлшний шинжилгээний дүгнэлтээ харж байж болох хэрэгтэй. Аливаа шинэ зүйлд саад бэрхшээл заавал гарч байдаг. Уг нь их хөрөнгө зарцуулсан ажлаа үр дүнтэй болгоод, болохгүй байгаа зүйлийг нь засаад сайжруулаад явах нь зөв болов уу. Ажил хийсэн хүнд алдаа гардаг. Юу ч хийхгүй утаа дундаа сууснаас дээр байх.

Avatar

mgl 2019-10-14 202.179.11.230

Utaa ers buuruud baigaa haragdaj baina. Tuuhii nuurs oruulj bolohgui. Hatuu hyanaarai.

Avatar

Иргэн 2019-10-14 139.5.218.189

Бид Хойд Солонгос биш ардчилсан Монгол улсын иргэд.Гэтэл яахаараа 7 хүний алтан амь эрсдэж 300 гаруй хүн харин эсрэгэ байхад Хүрэлсүх уучлалт гуйхгүй харин эсрэгээрээ өөрийн хөлсний бичээчдээр өөрийгөө магтуулан ард ттүмэнээ гал түлж чаддаггүй мангарууд гэж доромжлуулан бичүүлээд байна вэ.Эрдэнэттэд монгол хүний амийг төр засаг хамгаалах ёсгүй юу Тэд хортой бүтээгдэхүүний туршилтын хэрэгслүүр юм уу Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2019-10-14 103.229.122.194

Шахмал түлш байтугай хуучин дугуй, ажилласан моторын тос шатаагаад угаартаж үхэхгүй л байгаа биз дээ. Яндангаа хаагаад, утаа саагидаг пийшин зуухаа засахгүй бол юу ч түлсэн утаанд хордоно ш дээ.

Avatar

Зочин 2019-10-14 182.160.32.201

Чи галзуур, чиний нүүрсний наймаа шатсан уу чиний зардаг нүүрсэнд хүн угаартаж байсныг хэн мэдэх юм

Avatar

Зочин 2019-10-14 124.158.95.187

Урьд өмнө угаарталт бүртгэгдэж байжээ. Харин нэг дороос, нэг цаг хугацаанд олон хүн угаартаж тохиолдож байсан юм уу. Ингэж олон хүнийг дайчилсан арга хэмжээ автал түгшээж байсан уу . Гэх зэрэг асуултууд өөрийн эрхгүй гараад байх юм даа.

Avatar

Зочин 2019-10-14 122.201.31.159

Сонгууль дөхөөд улс төрчид юу ч хийхээс буцахгүй.

Avatar

zochin 2019-10-14 66.181.186.203

ODOO NAAD TULSHNIIKHEE TALAAR KHERUUL URUUL KHIIKHEE BOLI ARCHAAGUY DURAKUUD ZUUKH YANDANGAA ZASAJ YANZLAAD GALAA TULJ SUR , SAYN TULSH , UTAAGUY SAYKHAN BAYNA,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж