Эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 823 хүн нас барчээ | News.MN

Эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 823 хүн нас барчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 823 хүн нас барчээ

Эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн улмаас 823 хүн нас барчээ

Монгол Улсын нийгэм, эдийн байдал энэ оны эхний есөн сарын байдлаар ямар байгааг Статистикийн хорооноос өнөөдөр /2019.10.14/ мэдээллээ.  

Улсын төсөв:

Энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 7.7 их наяд төгрөгт хүрч, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.3 их наяд төгрөг болжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 484.6 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Харин татварын нийт орлого 7.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1225.1 тэрбум төгрөг буюу 21.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:

/Тэрбум төгрөгөөөр/

  • Орлогын албан татвар 371.7
  • Нийгмийн даатгалын орлого 273.4
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 231.9
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 135.9
  • Онцгой албан татвар 104.4
  • Гадаад үйл ажиллагааны орлого 94.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.

Газар тариалан:

Улсын хэмжээнд энэ онд 350.6 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Ургац хураалтын явцын мэдээг аравдугаар сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд авч үзэхэд 124.4 мянган үр тариа, 138.5 мянган тонн төмс, 59.4 мянган тонн хүнсний ногоо хураажээ. Харин 781.3 мянган тонн өвс хадлан, 20.8 мянган тонн гар тэжээл, 0.9 мянган тонн дарш бэлтгэсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад: хадлан 23.1 хувь, гар тэжээл 2.1 дахин өссөн бол хүнсний ногоо 19 хувь, төмс 7.9 хувь, үр тариа 12.1 хувь, бэлтгэсэн дарш 64.4 хувиар тус тус буурчээ.

Эрүүл мэнд:

Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 0.8 хувь, амьд төрсөн хүүхэд 1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин нялхсын эндэгдэл 3 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6.3 хувиар буурчээ.

Хэрэглээний үнийн индекс:

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй, харин өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн байна. Үүнд, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.6 хувь, согтууруулах ундаа, тамхи 3.6 хувь, бөс бараа, гутал 8.9 хувь, тээвэр 2.1 хувь, орон сууц, ус, цахилгаан хийн болон бусад түлш 11.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 5.3 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэд:

Оны эхний есөн сарын байдлаар ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.1 хувь эмэгтэй, 1.8 хувь хөгжлийн бэрхшээлтэй, 56.6 хувь нь 15-34 насны залуучууд байна.

Гэмт хэрэг:

2019 оны эхний есөн сарын байдлаар 26.3 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэн 823, гэмтсэн 6.6 мянга байгаа бол улсад учирсан хохирлын хэмжээ 225.2 тэрбум төгрөг байгаа аж. Үүнээс нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 32.3 тэрбум төгрөг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүннү 2019-10-14 202.179.26.161

Татварын орлого нэмэгдээд байгаа учираас мөнгө нь илүүдээд улсын мөнгө завшсан хулгайчуудаа "өршөөгөөд" байгаа юм байна. Хөөн хэлцэх хугацаа нь дууссан гээд л том том дугараад байсан юм.

Avatar

Зочин 2019-10-14 202.21.108.171

Дайн боллоо байна у даааа

Avatar

Bold o 2019-10-14 223.62.169.219

h****** ovchinii ulmaas nas barahaar gemt heregt burtegdeg boloo yu Nyamkaa ooroo setgegdel bicheed naasan aan duugai ogtsor oo

Avatar

Зочин 2019-10-14 202.131.225.150

Гэмт хэргийн улмаас нас барсан иргэн 823, гэмтсэн 6.6 мянга байгаа бол улсад учирсан хохирлын хэмжээ 225.2 тэрбум төгрөг байгаа аж. Энэ л Хууль зүй дотоод хэргийн сайдыг огцруулах хангалттай шалтгаан юм даа

Avatar

Зочиг 2019-10-14 202.126.89.252

Яг гэмт.хэргийн улмаас биш бхаа. Өвчнөөөр нас барсан чинь хэрэг үүсээд хаагдаж бгаа. Жаахан ялгаа гаргамаар бна шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж