Ж.Эрдэнэбат: Намайг АТГ шалгаж байгаа | News.MN

Ж.Эрдэнэбат: Намайг АТГ шалгаж байгаа

Ж.Эрдэнэбат: Намайг АТГ шалгаж байгаа

Ж.Эрдэнэбат: Намайг АТГ шалгаж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өөрийг нь АТГ-аас шалгаж байгаа гэлээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Энэ оны зургадугаар сард сошиал орчинд мэдээлэл гарсантай холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Өмнөговь аймгийн Тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дээр улсын тусгай хамгаалалтай газарт лиценз эзэмшиж байсан компаниудыг зөвшөөрлийг цуцалж, өөр компанид нөхөн олговор байдлаар олгосон. Энэ тогтоолтой холбоотойгоор тодорхой хэмжээнд хамрагдсан нэгжээс өөрийнхөө эзэмшил бүхий компани дээр лиценз шилжүүлсэн гэсэн мэдээлэл сошиалд тарсан. Энэ хүрээнд хуулийн байгууллага шалгаж байгаа. Ер нь бол Тост, тосон бумбын нуруунд лиценз эзэмшиж байсан компани газар авч, хайгуул хийж үзсэн юм олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр нь миний ХОМ дээр байгаа компани болж таарсан. Хуулийн байгууллага шалгаж тогтоох байх. Харамсалтай л буруу ойлголт төрүүлэхийн тулд зорилготой мэдээлэл явж байгаад харамсч байна. Хуучин компани нь өөр компанид эрхээ шилжүүлсэн нь манай компани байсан бөгөөд тэр талбай дээр нь мөн авсан талбай дээрээ хайгуул хийсэн ч юм олоогүй. Тиймээс өнгөрсөн дөрөвдүгээр сард улсад зөвшөөрлөө буцааж өгсөн. Би ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй, хэрэв буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна. “Хэрх элч” ХХК нь миний тодорхой хувь эзэмшдэг, миний дүүгийн компани” гэсэн тайлбарыг өглөө.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-10-14 103.57.92.69

Энэ залууг МАН д байгаа гайгүй залуусын нэг гэж хардаг, цаг хугацаа харуулна биз дээ

Avatar

Зочин 2019-10-14 150.129.140.113

НЭГ КОМПАНИЙ ЛИЦЕНЗИЙГ ХУРААГААД НӨГӨӨД НЬ НӨХӨН ОЛГОВОР ӨГСӨН ЧИНЬ ТЭР ЛИЦЕНЗ НӨХӨН ТӨЛБӨР АВСАН КОМПАНИ НЬ МИНЙЙ КОМПАНИ БАЙСАН БАЙНА ЛЭЭ , ТЭГЭЭД БОЛООГҮЙ БАС ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР ГЭЭД БАЙГАА !

Avatar

эрка 2019-10-14 172.105.211.54

минийх биш дүүгийнх гэдэг чинь буруу байна гэсэн үг. ард түмэн энэ залийг ойлгохтойгоо болсон бандиа

Avatar

зочин 2019-10-14 202.21.127.170

хөөе залуучуудаа! та нар одоо зөв үгээр үгээ илэрхийл хүн муу хэлж хараахын дон шүглэсэн мануухай чамд тэр хүн таалагдахгүй байгаа бол гудамжны хараалаар биш соёлтой зөв үгээр илэрхийл чиний наад сэтгэгдлийг хүүхдүүд уншиж байна тэд яаг ийм үгээр хоорондоо харилцаж үзэл бодлоо илэрхийлж байна

Avatar

Зочин 2019-10-14 192.82.64.83

Наад луухаанаа сайн шалга

Avatar

www 2019-10-14 66.181.161.8

kutsaarai chi udahgui chi aaviind morilnoo za harah tsarainii zevuun ats

Avatar

Зочин 2019-10-14 202.126.89.188

СЭЛЭНГИЙН ЕРӨӨГИЙН ЭХ , БЭРЛЭГИЙГ ЮУ Ч ҮГҮЙ БОЛТОЛ НЬ УХАЖ ХАМАГ АЛТЫГ НЬ СОРЧИЛЖ АВСАН АДГЫН ХАРААЛТАЙ НӨХӨР !!!

Avatar

Зочин 2019-10-14 182.160.33.6

Тэр Миегийнх нь араас зайлуулсан дээр.

Avatar

Ся 2019-10-14 150.129.140.41

Эркааг мэднээ, ёс жудаггүй Монголд эрийн хугархайгаараа үлдэж бгаа эр хүн юм даа, харин алдаа нь хэт Мие, намаа түшсэнд л бгаа бх

Avatar

Зочин 2019-10-14 202.180.218.37

Гайгүй л залуу харагдаад байдаг. Би хувьдаа дэмждэг. Яасан ч хэцүү юм бэ дээ өнөөгийн улс төрийг, бие биенийгээ далд хийх гээд л үзчих юм. Хүрэлсүх өөрийнхөө өрсөлдөгч гэж үзээд нэр төрийг нь сэвтээх гээд байгаа далд санаа байна даа. Харж л байя, Энэ залуугаас алдаа гарахгүй дээ. Төрийн хүний ноён нуруутай цаанаа нүдэнд дулаахан залуу шүү

Avatar

Эрхэм 2019-10-14 103.9.90.98

Сайн байцгаана уу нэг зүйл хэлэх гэсэн юмаа Би энэ хүнтэй нөхөрлөөд даруй 30 гаруй жил болжээ. Бид хүүхэд байхаасаа нөхөрлөж эцэгээ алдахын зовлонг аль аль үзэж хорвоогийн урт хоногуудад өгсөж уруудан явж байна. Миний найз муу хүн биш шүү хүнд хэцүү цагт хажууд минь байж тусалж дэмжсэн улс төрийн амаргүй замыг сонгож аймгийн засаг дарга УИХ гишүүн сангийн сайд, ерөнхий сайд гээд ажил хийж байхдаа ч нөхдөөсөө хөндийрч үзээгүй нэг л зангаараа байж байна.Миний найзыг хэлэх хэлэхгүй үгээр бүү дайр

Avatar

Зочин 2019-10-14 66.181.161.8

chi hoishnogduuldag bandi n bna te

Avatar

Zochin 2019-10-14 188.155.189.83

Энэ нөхөр худлаа царайлаад, ажил хийсэн царай гаргаж гэнэ… Тэр Миегийнх нь араас зайлуулсан дээр.

Avatar

зочин 2019-10-14 64.119.25.191

буруугүй байж болно. комент бичигчид нэг л их хүний мууд дурласан атаархсан, жөтөөрхсөн, гутранги дорд үзэлтэй нүд нь гэрэл гэгээгүй өрөвдмөөр хүн хогнууд

Avatar

Хар санаат 2019-10-14 66.181.161.7

Нээх гэмгүй царайтай хар санаат

Avatar

7 төрлийн татварыг бүү март 2019-10-14 202.21.100.210

ЧИ ерөнхий сайд байхдаа 2016-2017 онд шударга ёсын умартан Б.Чойжилсүрэнтэй хамтарч хөрөнгөлөг хэсгийг өвөртөө хийж хамгаалан үлдээж Монголын дундаж болон түүнээс доош амьдралтай иргэдэд 7 төрлийн татвар нэмж үүрүүлэн тэдний зовлон нулимсыг үл тоосон хүн шүү

Avatar

Зочин 2019-10-14 64.119.25.50

Гэмгүй царайлсан эвгүй гар даа. Ийм цаашаа санаатай хорон санаатангуудыг өндөр албан тушаалаас зайлуулах нь зүйд нийцнэ.

Avatar

Миеэ Энхболдыг хүний адгууд хүрээлдэг 2019-10-14 139.5.218.243

Зоосон нүдэт Бадамжунай, эрүү Мөнхбаяр, түгжил Гантулга гээд олон хүний адгууд хүрээлдэг. Тэд эргээд Миеэ Энхболдод гай болсон. Тэдний нэг энэ нөхөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж