Сонгуулийн хорооны 20 гаруй гишүүн хорджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хорооны 20 гаруй гишүүн хорджээ

Сонгуулийн хорооны 20 гаруй гишүүн хорджээ

Серби улсаас Ням гаригт шуудангаар ирүүлсэн таван ширхэг хайрцгийг задалсны дараа Косовогийн Сонгуулийн төв хорооны 20 гаруй ажилтан хордож, эмнэлэгт хүргэгджээ. Албаныхны мэдээлснээр 26 ажилтанд харшлын болон арьсны эмгэг үүсч эмнэлэгт хүргэгдсэн аж. Түргэн тусламжийн эмч нарын мэдээлснээр хохирогчдын олонх нь арьс нь улайж, загатнах шинж тэмдэг илэрчээ. Хохирогч есөн эмэгтэйн хоёр нь жирэмсэн байсан ба тэдэнд бөөлжих, загатнах шинж тэмдэг хүчтэй илэрснийг Нийгмийн эрүүл мэндийн институтийн дарга Насер Рамаданигийн мэдээлжээ. Цагдаагийн газраас хэргийг шалгаж байгаа аж.

Косовод долоо хоногийн өмнө ээлжит бус сонгууль болсон ба зүүний жигүүрийн нам ялалт байгуулжээ. Сонгуулийн үеэр 300 гаруй ширхэг саналын хайрцгийг тоолсон аж. Гэхдээ Ням гаригт Пристина хотын саналын хайрцгуудыг дахин тоолох үеэр энэ хэрэг гарчээ.

Сербийн муж байсан Косово нь 2008 онд тусгаар тогтнолоо зарласныг дэлхийн 100 гаруй улс хүлээн зөвшөөрөөд байна.

Эх сурвалж: The Washington Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж