"Нэхмэлийн шар"-ын 140 өрх байрандаа орохыг шаардлаа | News.MN

"Нэхмэлийн шар"-ын 140 өрх байрандаа орохыг шаардлаа

"Нэхмэлийн шар"-ын 140 өрх байрандаа орохыг шаардлаа

"Нэхмэлийн шар"-ын 140 өрх байрандаа орохыг шаардлаа

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл өнөөдөр /2019.10.14/ мэдээлэл хийлээ. Дахин төлөвлөлтийн төсөлд 2014 онд "Фүжи холдинг" ХХК сонгон шалгараад 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" ХХК-нд хөрөнгө оруулж, нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийг төсөлд оролцох хүсэлт тавьсан байна. Тус компанийн зүгээс 100 хувь хөрөнгө оруулалтаа хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Нэхмэлийн шарын найман барилгыг буулгаад эхний барилга 2019 оны гуравдугаар сард ашиглалтад орсон, хоёр дахь барилга 85 хувийн гүйцэтгэлтэй, гурав дахь барилгын ажил 20 хувьтай явж байгаа юм. Дараагийн байранд нэхмэлийн шар байрны 140 иргэн орохоор түрээсийн байранд амьдарч байна. Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрсэн тул "Нэхмэлийн шар"-ын айлууд дахин төлөвлөлтийн төслөө "Фүжи девелопмент" ХХК-иар үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 "Фүжи девелопмент" компанийн гүйцэтгэх захирал Д.НАРАНБОЛД: 

-"Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар найман барилгад дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн. Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон энэ барилга дээр анх "Фүжи холдинг" ХХК төслийн батламжтай байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Энхсайхан өнгөрсөн баасан гарагаас эхлэн компанийн нэр төр, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гүтгэлгийн чанартай мэдээлэл хэвлэлээр цацаж байна. "Фүжи холдинг" нь энэ төсөлд 2014 онд сонгогдон шалгараад, 2017 оныг хүртэл төслөө эхлүүлэхгүй явсан. Ингээд 2017 онд манай "Фүжи девелопмент" компанид санал тавьснаар бид “Фүжи констракшн групп” нэрээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна. "Фүжи холдинг" компани нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд манай компани болон оршин суугчдын нэр хүндэд халдаж байгаа тул хотын даргаас дахин төлөвлөлтийн батламжийн гэрээг "Фүжи холдинг"-оос манай компани руу шилжүүлэх хүсэлтээ явуулахаар болсон гэлээ.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ХУГАЦААНД НЬ ДУУСГАХЫГ ШААРДЛАА

Оршин суугчдын хувьд  гурван жил гаруйн хугацаанд түрээсийн байраар амьдарч байгаа аж. Иймд хугацаанд нь байрыг ашиглалтад оруулахыг шаардлаа.

Иргэн З.ЭНХЧИМЭД: 

-Би Нэхмэлийн 10 дугаар байрны иргэн байна. Дахин төлөвлөлтийн төслийг эхлэхэд л өөрсдийн эрх ашгийг хамгаалж ирсэн. Бид төсөл эхэлж байхад Фүжи компанийн захирал Энхсайханд итгэж дэмжсэн. Гэтэл энэ хүн зорилгоосоо ухарч өөрийн эрх ашгийн төлөө иргэдийн эрх ашгийг хөсөрдүүллээ. Бид Энхсайхан захиралд итгээд л байраа чөлөөлөөд гарсан. Дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх гэж гурван жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд түрээсийн байр, нийтийн байшин, айлын хашаа түрээсэлж амьдарч байна. Байрандаа орж чадахгүй, түрээсийн байраар айл айлаар хэсч амьдрах асуудалтай байна шүү дээ. Ялангуяа ахмадуудад үнэхээр хэцүү байгаа. Тиймээс байрыг маань хугацаанд нь ашиглалтад оруулж, уг ажлыг цаг хугацаанд нь дуусгаж өгөөч гэж хүсч байна.

Иргэн А.БАТЖАРГАЛ: 

-Би Нэхмэлийн II байрны оршин суугч. Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд эхнээсээ байрны ордероо хүлээж авсан. Байрныхаа м/кб-ыг нэмүүлсэн айлууд мөнгө төгрөгийн асуудалтай холбоотойгоор ордероо аваагүй, байрных нь ордер хойшлогдох асуудал байгаа. Өнөөдрийн байдлаар 130 өрх  түрээсийн байраар амьдарч байна. Нэг дор Нэхмэлийн шарын олон байрыг татан буулгасан учраас олон айл өрх байр түрээслэх шаардлага гарсан ч түрээсийн байр олдохгүй байгаа. Тиймээс ихэнх айл нийтийн байр, айлын хашаа байшинд амьдарч байна. Бид энэ дахин төлөвлөлтийн ажил хугацаандаа дуусч, байр маань товлосон өдрөө ашиглалтад орно гэж  бодсон боловч хугацаандаа ашиглалтад орсонгүй. Хугацаа нь сунгагдсан. Олон айл өрх гадуур амьдарч байгаа нь их хүнд байгаа.

Иргэн А.НЭРТУНГАЛАГ: 

-Би Нэхмэлийн 10 дугаар байрны дарга. Дахин төлөвлөлтийн анхны төслийг санаачилсан хүн нь би. Бид анх Фүжи компанийн захирал Энхсайхантай зарга хийсэн. Ард иргэдийг л байртай болго гэж шаардаж байна. Айл өрхүүд түрээсийн байр, айлын хашаанд амьдраад гурван жил боллоо. Зарим айлууд түрээсийн байрны мөнгөө ч аваагүй. Биднийг хурдан байранд оруулахыг шаардаж байна. Үүнийг улс төржүүлмээргүй байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж