Муурны харшлыг эмчлэх вакцин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Муурны харшлыг эмчлэх вакцин бүтээжээ

Муурны харшлыг эмчлэх вакцин бүтээжээ

Зүгээр муур сууж байсан газар очоод суучихсан чинь хамар битүүрээд нүд загатнаад эхлэх мэдрэмж олон хүнд танил байх. Ялангуяа мууранд хайртай хэрнээ муурнаас харшилдаг хүмүүсийн хувьд бол эмгэнэл биш гэж үү?

Гэхдээ энэ бүхэн удахгүй үлгэр төдий болох нь ээ. Щвейцарын Зюрих их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд муурны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх тарилга хийснээ зарлажээ.

Муурны арьс хуурайшиж, Fel-d1 гэх протэйн үсэнд нь наалддаг байна.Эрдэмтэд муурны арьснаас Fel-d1 протэйн ялгарахыг бууруулах тарилга бүтээсэн байна. Судлаачид "Энэ тарилга хүн, амьтан аль алинд нь өгөөжтэй. Хүний хувьд харшилгүй болж, астма тусах эрсдэл буурна. Муурнууд эзэндээ гологдохгүй болно. Түүнээс гадна энэ тарилга ямар ч хоргүй, муу нөлөө илрээгүй" гэж ярьжээ. Нийт 54 мууран дээр амжилттай туршсан энэхүү тарилга ойрын гурван жилдээ хэрэглэгчдэд хүрэх юм байна.

Ийнхүү тус протэйн хүний амьсгалах агаарт ороход хүний дархлааны систем үүнийг өөрийн биед ирж байгаа ямар нэг заналхийлэл хэмээн үзэж өөрийгөө хамгаалах үйл явцыг юм. Муурны харшил муурнаас биш бидний дархлааны системээс болдог байх нь. Астматай хүмүүсийн хагас нь, бусад 10 хүн тутмын нэг нь муурны харшилтай байдаг гэсэн тооцоо бий.

 

 

Б.АМАРБАЯСГАЛАН

Эх сурвалж: distractify.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж