Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая | News.MN

Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая

Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая

Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая

Хөлбөмбөгийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо  Киргизийн эсрэг хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор талууд өнөөдөр /2019.10.14/ мэдээлэл хийлээ.

АЛЕКСАНДР КРЕСТИНИН: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАЛААР САЙН МЭДЭХГҮЙ

Киргизийн шигшээ багийн ур чадвар асар хурдацтай урагшилж долоон жилийн дотор чансаагаа 100 байраар ахиулж чадсан юм. Тухайлбал, 2012 онд дэлхийн чансааны 199-д байсан  бол 2019 онд 95-д эрэмбэлэгдээд байгаа юм. Энэ амжилтын нууцыг Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин гэж үзэж байгаа. Тэрбээр 2014 оноос Киргизийн шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд тус багийн дэлхийн чансаа жилээс жилд ахижээ.

Киргизийн шигшээ багийн дасгалжуулагч Александр Крестинин “Монголын шигшээ багийн талаар сайн мэдэхгүй ч өөрийн багийн тоглолтын арга барилаар, бүх чадлаараа тоглоно” гэдгийг онцлов.

МАЙКЛ ВАЙСС: 2.6 ЖИЛ ХИЧЭЭСНИЙ ҮР ДҮНГ ГАРГАНА

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ханс Майкл Вайсс “Манай баг бэлтгэл сургуулилтаа шамдан хийсээр байна. Киргизийн шигшээ баг нь чансаагаараа Монголоос дээгүүрт бичигддэг. Энэ тоглолтоос өмнө Монголын шигшээ баг Японы шигшээ багийн эсрэг тоглохдоо маш сайн амжилт үзүүлсэн. Киргизийн шигшээ багийн эсрэг тоглолтоороо 2.6 жил хичээн ажилласны үр дүнг гаргамаар байна. Бид өөрсдийн хийж чадах бүх зүйлийг хийнэ. Юу болохыг тоглолтын дараа харцгаая” гэсэн юм.

Монгол болон Киргизийн шигшээ багийн тоглолт маргааш /2019.10.14/ Монголын хөл бөмбөгийн холбооны Цэнгэлдэхэд 16.00 цагт болох юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-14 150.129.143.50

Za manai mongolchuudiin guideg holbombogddog hokkeiddeg usand seldeg yum gej yu baihav ee bidnii bie byaldar hool und ahuid tohirohgui sport shu dee. Hereggui yymand mongo zarahaa bolih heregtei.

Avatar

Зочин 2019-10-14 202.131.227.114

Манай хөл бөмбөгийн тамирчид хурд болон ур чадвар, техникийн бэлтгэл сайн хийхгүй бол яагаад ч болохгүй нь. Маш удаан байна. Хэрэв Японтой 1-ийн эсрэг 1 гэж тоглосон бол манайхан ард нь хол хоцроод гүйцэх ч үгүй байх нөхцөл байдалтай байсан.Эхлээд 100 метрт гүйх бэлтгэлийг маш сайн хийх хэрэгтэй. Жаахан гүйхээрээ бахардаад унах шинжтэй байна лээ. Япончууд гүйлт, бөмбөг эзэмших ур чадвар, цохилт гээд бүх үзүүлэлтээрээ манайхныг дагуулахгүй байлаа.

Avatar

Зочин 2019-10-14 202.21.100.210

Монголын шигшээ баг Японы шигшээ багийн эсрэг тоглохдоо маш сайн амжилт үзүүлсэн …………………………………… ядаж 4-0 хожигдсон бол дүгнэлттэй санал нийлж болох юм. Японы хаалганд цохисон цохилт хэд билээ

Avatar

Зочин 2019-10-14 66.181.170.162

Medeegee zuv biochih heregtei shuu. Margaash 2019.10.15 shuu

Avatar

Agii 2019-10-14 69.138.228.195

Bagiin tamirchid chin heden KiloMetr gyij chadah ve???…

Avatar

Зочин 2019-10-14 66.181.161.1

Одоо маргааш болох тоглолтонд киргизийг ялна, ирэх жил японыг нутагтаа заавал ялаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж