Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая

Майкл Вайсс: Тоглолтын дараа юу болохыг харцгаая

Хөлбөмбөгийн 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг дөрөв дэх тоглолтоо  Киргизийн эсрэг хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор талууд өнөөдөр /2019.10.14/ мэдээлэл хийлээ.

АЛЕКСАНДР КРЕСТИНИН: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАЛААР САЙН МЭДЭХГҮЙ

Киргизийн шигшээ багийн ур чадвар асар хурдацтай урагшилж долоон жилийн дотор чансаагаа 100 байраар ахиулж чадсан юм. Тухайлбал, 2012 онд дэлхийн чансааны 199-д байсан  бол 2019 онд 95-д эрэмбэлэгдээд байгаа юм. Энэ амжилтын нууцыг Киргизийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Александр Крестинин гэж үзэж байгаа. Тэрбээр 2014 оноос Киргизийн шигшээ багийг удирдаж байгаа бөгөөд тус багийн дэлхийн чансаа жилээс жилд ахижээ.

Киргизийн шигшээ багийн дасгалжуулагч Александр Крестинин “Монголын шигшээ багийн талаар сайн мэдэхгүй ч өөрийн багийн тоглолтын арга барилаар, бүх чадлаараа тоглоно” гэдгийг онцлов.

МАЙКЛ ВАЙСС: 2.6 ЖИЛ ХИЧЭЭСНИЙ ҮР ДҮНГ ГАРГАНА

Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ханс Майкл Вайсс “Манай баг бэлтгэл сургуулилтаа шамдан хийсээр байна. Киргизийн шигшээ баг нь чансаагаараа Монголоос дээгүүрт бичигддэг. Энэ тоглолтоос өмнө Монголын шигшээ баг Японы шигшээ багийн эсрэг тоглохдоо маш сайн амжилт үзүүлсэн. Киргизийн шигшээ багийн эсрэг тоглолтоороо 2.6 жил хичээн ажилласны үр дүнг гаргамаар байна. Бид өөрсдийн хийж чадах бүх зүйлийг хийнэ. Юу болохыг тоглолтын дараа харцгаая” гэсэн юм.

Монгол болон Киргизийн шигшээ багийн тоглолт маргааш /2019.10.14/ Монголын хөл бөмбөгийн холбооны Цэнгэлдэхэд 16.00 цагт болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж