З.Баянсэлэнгэ багш болжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ багш болжээ

З.Баянсэлэнгэ багш болжээ

МАХН-аас "намынхаа даргын оймсонд хавчуулагдан" орж ирсэн хэмээн шүүмжлүүлж байсан З.Баянсэлэнгэ өдөө гишүүний сэнтийгээсээ бууж, жирийн иргэн болсон. Намынхаа буянаар сайд хийж, шаггүй хэл аманд өртдөг байсан З.Баянсэлэнгэ гишүүн үе үе шүүхэд дуудагдах болсон. Гэхдээ шүүхэд дуудагдах болсон шалтгаанаа улс төрийн зорилготой, өөрийг нь харлуулах гэж оролдлого гэж тэр хэлж буй.

Сүүлийн үед МАХН-аас иргэдийг үнэгүй оронсууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан З.Баянсэлэнгэ гишүүн асан хэвлэлийн хуудаснаа залрах болсон. Тэгвэл тэрбээр улс төрийнхөө хажуугаар дээд сургуульд багшилж байгаа гэнэ. Энэ талаараа "Энэ хугацаанд зүгээр суусангүй, Идэр их сургуулийн оюутнуудад төрийн захиргааны онолоор хичээл зааж, лекц уншиж байна. Багшаар ажиллах сайхан юм. Одооны оюутнууд эрх зүйн онол, төрийн ажлын талаар анхан шатны мэдэгдэхүүнгүй байна. Хуучин цагт дунд сургуульд нийгмийн ухааны хичээлээр төрийн захиргааны онолын талаар мэдлэг олгодог байсан шүү дээ. Залууст мэдлэг олгож байна. Мөн өөрөө хичээл заахдаа бэлдэж ном эргүүлнэ. Хаа, хаанаа суралцдаг юм байна. Ер нь олон давуу талтай юм байна лээ. Багшлахынхаа хажуугаар суралцаад явах сайхан байна. Бас англи хэлний орчуулагчийн мэргэжлээр сурсан юм байна. Хууль тогтоох байгууллагад ажиллаж байх үед ганц тулгамдсан асуудал хэлний бэрхшээл байсан. Гадаад, дотоодын хуулиудыг харьцуулахад хэлний мэдлэг их хэрэг болсон. Тиймээс мэдлэгээ дээшлүүүлэх үүднээс  орчуулагчийн ангид сурсан" гэж хэвлэлд ярьжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж