Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ? | News.MN

Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ?

Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ?

Монголчууд яагаад монгол гэрээ орон сууцжуулах гээд байгаа юм бэ ?

“Монгол гэр нь монголчуудад л байдаг өвөрмөц, онцлогтой сууц. Гэтэл яагаад энэ сууцаа барилгажуулах гээд байгаа юм бэ. Тэр уламжлалт сууцаа хадгалаад, илүү хөгжүүлж болдоггүй юм уу?” гэх асуултыг өнөөдөр /2019.10.14/ Туушин зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй “Азийн хотуудын орон сууцны IV форумын үеэр Вьетнам улсын мэргэжилтэн Ти Тү Ха Фам тавьж байв.

Тэрбээр Вьетнам улсын Ханой хотын “Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн менежментийн газрын дэд захирлаар ажилладаг бөгөөд уг форумын үеэр “Дэлхийн хаана ч очсон бүгд адилхан орон сууц, барилгууд баригдсан байна. Тэгэхээр Улаанбаатар хотын удирдлагуудад хэлэхэд ард иргэдийнхээ амьдралын хэв маягт зохицсон шийдлүүдийг гаргахыг хүсч байна” гэж хэлсэн нь олны анхаарал татсан юм.


“БАРИЛГАЖУУЛАЛТЫН ТӨСЛИЙН 25 ХУВЬ НЬ ЗААВАЛ ХАЛАМЖИЙН ОРОН СУУЦ БАЙХ ЁСТОЙ”

Вьетнам улсын хувьд Азийн хөгжиж буй орон учраас бага орлоготой иргэдэд зориулсан халамжийн орон сууцны хөтөлбөрийн хэрэгжүүлээд 10 жил болж байгаа гэнэ. Орон сууцны үнэ иргэдийн орлогоос 25 дахин их үнэтэй байгаагаас төрийн зохицуулалт шаардлагатай болсон гэдгийг мэргэжилтэн хэлж байв. Хамгийн түрүүнд үйлдвэрийн ажилчид болон их сургуулиудад сурч буй оюутнуудад зориулсан халамжийн орон сууцны хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байгаа аж. Ингэхдээ ямар ч барилгажуулалтын төслийн 25 хувь нь заавал халамжийн орон сууц байх ёстой. Иргэдээ бага, дунд, өндөр орлоготой гэж ялгалгүйгээр нэг хотхонд амьдрах нөхцөл боломжийг нь олгодог байна. Мөн барилга, орон сууцны барьж буй хувийн хэвшлийн компаниудад аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 70 хувь хүртэлх хөнгөлөлтийг үзүүлж, иргэдэд олгож буй зээлийн хүүг таваас доош хувьтай байлгахаар бодлогоор дэмждэг тухай Вьетнам улсын Ханой хотын “Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн менежментийн газрын дэд захирал Ти Тү Ха Фам ярилаа.

ФРАНЦАД БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР БАГА ТӨЛДӨГ

Харин Франц улсын хувьд халамжийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэгч анхдагч орон. Энэ салбарт 100 гаруй жилийн туршлагатай улс анх үйлдвэрийн ажилтнуудад зориулан халамжийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байжээ. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмани ярихдаа “Франц улсын нийт хүн амын 50 орчим хувь нь өөрийн орон сууцыг эзэмшдэг бол бусад нь орон сууцаа түрээсэлдэг. Тэр дундаа 11 сая гаруй иргэд халамжийн орон сууцны түрээслэгчид байгаа юм. Хамгийн гол нь халамжийн орон сууцанд иргэд орлогын гурван түвшнээс хамаарч хамрагддаг. Таны орлого бага байх тусмаа түрээсийн төлбөр бага байна  гэсэн үг. Зах зээлийн хувийн түрээслэгч компаниудын үнэтэй харьцуулбал халамжийн орон сууцны үнэ дөрөв дахин хямд юм. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд нэгдүгээрт орон нутгийн удирдлагууд болон Засаг дарга, хот өөрөө томоохон үүрэгтэй оролцож, Үндэсний банк маш удаан хугацааанд бага хүүтэй зээл олгосноор амжилттай хэрэгжүүлсэн чадсан” гэдгийг хэлсэн юм.

Монгол Улсын хувьд Засгийн газар 150 мянган айлын орон сууцтай болох хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн эхний ээлжинд 55 мянган айлын орон сууцыг олон байршлуудад байгуулж, хэрэгжүүлнэ. Гэхдээ нэг айлыг нүүлгээд 10 га талбайд орон сууц барих гэж тав, 10 жил болдог бус багадаа 100 га талбайгаар нь хот байгуулалтын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж буй тухай хотын дарга С.Амарсайхан яриандаа онцолж байв.

Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд хотын төв орох шаардлагагүйгээр “KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлж, кино театрт кино үзэж, “Tom N Toms” кофе шофоор үйлчлүүлдэг болно гэдгийг албаныхан хэлж байлаа. Учир нь Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгээгүй дэд бүтцийн ажлыг 2014 оноос эхлүүлж, хийж байгаа талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийн зохицуулагч Д.Авирмэд хэлсэн юм.

УЛААНБААТАР ХОТОД ЗУРГААН ДЭД ТӨВИЙГ БАЙГУУЛНА

Тэрбээр “Гэр хорооллыг дахин төлөвлөнө гэхээсээ илүүтэй дахин хөгжүүлэх, шинэчлэн зохион байгуулах ажлыг ярихгүй хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөлтийг өмнө нь хэрэгжүүлэхдээ бодлогын алдаа гарсан учраас одоо иргэдийн итгэх итгэл алдарсан. Тийм учраас гэр хороололд инженерийн дэд бүтцийг бий болгож, орон сууцжуулах суурийг бий болгохын тулд манай төсөл ажиллаж байна. Бид нийслэлд зургаан дэд төвийг барьж байгуулна. Төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг бүтээн байгуулах юм. Энэ жил төслийн нэгдүгээр үе шат нь дуусч байна. Бид гэр хороололд дулааны, цэвэр бохир усны шугам, цахилгааны шугамыг байгуулж байна. Анх 1960-аад онд хотын дэд бүтцийн ажил эхэлж байсан бол 60 жилийн дараа дахин шинэ 40, 50 мянгат хороолол баригдах хэмжээний дэд бүтцийн ажлыг хийж байгаа гэсэн үг. Манай төслийн суурь судалгаа 2009 оноос эхэлж, 2013 онд УИХ-аар батлагдаж, 2014 оноос эхэлсэн. Одоо таван жилийн хугацаанд төслийн нэгдүгээр үе шат дуусч байна. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрээр нийтдээ 10 жилийн хугацаатай 320 сая ам.долларыг хөрөнгө оруулалтыг шийдвэрлээд ажиллаж байна. Зургаан дэд төвийг байгуулна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Улаанбаатар хот олон төвтэй болж, Баянхошуунд амьдарч буй иргэд заавал хотын төв рүү ирж ажлаа амжуулах шаардлагагүй болно гэсэн үг” гэв.

Мөн тэрбээр “Төслийн хүрээнд гарч буй гол асуудал бол газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт юм. Бид энэ хүрээнд 900 га талбайг чөлөөлөхөд 34 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Цаашдаа гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад тулгамддаг гол асуудал бол бүх газрыг хувьчилсан явдал. Дэлхийн хотуудад иргэддээ газраа хувьчилдаггүй. Монгол Улсад газрыг албадан чөлөөлөх хууль байхгүйгээс иргэдтэй сайн дурын үндсэн дээр тохиролцож чөлөөлдөг. Зарим иргэдийн хувьд үл ойлголцож, бэрхшээл учруулах нь бий. Иргэдийн газрыг нөхөн олговортойгоор нийтийн хэрэгцээнд авах хууль ч юм уу, тодорхой хууль эрх зүйн орчныг бий болгохгүй бол бүтээн байгуулалтын ажил хийхэд хүндрэл учирдаг” тухай ярилаа.

Форумын үеэр нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Сүхбаатар хэлэхдээ “Азийн хотуудын орон сууцны байгууллагууд дөрөв дэх удаагаа чуулж байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулж байсан чуулга уулзалтуудаас агуулга, хамрах хүрээний хуьтл  улам сайжирч, өргөжиж байна. Бидний гаргаж буй шийдэл зөв, буруу юу гэдгээ ч бас олж харж байна. Өнөөдөр нийслэлийн Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэр бусад орнуудад амжилттай хэрэгжсэн туршлага байна. Дэлхийн бусад хотуудад энгийн түрээс хамгийн эрэлттэй байдаг бол монголчуудад байраа түрээслээд өмчлөх хэлбэр эрэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор цаашид орон сууц өмчлөлийн олон төрлийг хэрэгжүүлэхээр ажиллах болно” гэдгийг  хэллээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

нараа 2019-10-14 59.8.166.179

мэдээлэл түргэн шуурхай хүргэдэг танай хамт олонд баярлаа

Avatar

үит 2019-10-14 202.70.34.30

300.000.000-аар ийм хурал хийх хэрэг байна уу? Хэнд ямар ашигтай юм.

Avatar

Зочин 2019-10-14 73.92.12.67

Наад чуулж байгаа чинь хуртэл утаа нэрээр менге угаах арга

Avatar

Зочин 2019-10-14 66.181.189.239

Nogoon hoolton bolj tdoljiltoos

Avatar

Зочин 2019-10-14 202.9.42.27

Монгол гэр бол нүүдэлчин соёл иргэншилд маш тохиромжтой болохоос орчин цагийн хотын төвлөрөлд зориулагдаагүй! Наад зах нь байнга бариастай бсаар эсгий туурга нь муудаад зузаалж нимгэлэхээс авахуулаад бие засах усанд орох зуны цагт хоол хийх өвөл галлах зэрэг нь хүндрэлтэй.тиймээс аотоо орон сууцжуулах нь зүйтэй! Орчин цагт малчид хүртэл гэрт биш вагончикт амьдрахыг илүүд үздэг болмон бхад

Avatar

иргэн 2019-10-14 202.179.25.119

УБ-т барилга барихад хамгийн үнэтэй нь юу вэ газар уу? дэд бүтцийн зөюшөөрөл үү ? эдгээр нь орон сууцны үнийн хэдэн хувийг эзэлдэг вэ? энэ бүхнийг шийдэх хэррэгтэй шийдвэл үнэ буурна Дөлгөөн нуур орчмын хорооллын дэд бүтцийг төр шийдсэн байтал үнэ 2 сая 300 м.төг бна

Avatar

Fuck 2019-10-14 66.181.161.35

Ти ту ч гэх шиг, ийм дэмий юмнуудыг цуглуулж мөнгө үрээд. Гэр хөдөө нүүдэллэхэд л тохиромтой….

Avatar

Зочин 2019-10-14 202.131.251.179

Монгол гэр нүүдлийн ахуйд тохирсон сууц. Яаж ч сайжруулаад душтэй болохгүй.

Avatar

Зочин 2019-10-14 202.131.227.114

Гэр бол нүүдэлчдийн сууц. Суурин соёлд гэр тохирохгүй. Адгийн наад зах нь ариун цэвэр, эрүүл ахуй талаасаа… Бид 21-р зуунд баас шээсэн дотроо л амьдарч байна шүү дээ. Төр засаг гэлтгүй, хамар хашаа, гудмаараа нийлээд бохир болон дулаанаа хамтран шийдэх хувилбар байж болно. Ер нь гэр хорооллын оршин суугчид өөрсдөө ямар ч идэвхи санаачлага байхгүй юм.

Avatar

Зочин 2019-10-14 124.158.95.187

ӨГҮҮЛЭЛДЭЭ ЗӨВ НЭР ӨГӨӨД, ЗӨВ ЦАГТ ШААРДЛАГАТАЙ ХҮМҮҮСТ НЬ ХҮРГЭВЭЛ ИЙМ МАРГААН ГАРАХГҮЙ Л БОЛОВ УУ.

Avatar

Дэд биш, үндсэн бүтэц шүү 2019-10-14 202.21.127.160

Инфра гэдэг нь уг нь үндсэн, суурь гэсэн утгатай үг шүү дээ, Жишээ нь, инфраулаан туяа гэвэл улаан гэрлийн үндсэн муж юм. Уг нь ус, цахилгаан, зам…гэх мэт чинь дэд биш, үндсэн бүтэц шүү дээ, буруу орчуулга маш халтай. Эхлээд зам, уё, цахилгаанаа шийдээд тэгээд байшингаа барьдаг ёстойг хэзээ ухаарах бэ? Гэр хорооллын айлуудыг газраас нь салгаж, нийтийн орон сууц гэж ядуучуудын хороололд оруулах биш, харин газар дээрээ хаустай тухтай амьдрах үндсэн бүтэц чухал шүү

Avatar

Иргэд 2019-10-14 103.9.89.18

Больдоо аль чзүйл нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгддөг. Гал түлээд гэрт амьдархаас орон сууц нь хамаагүй тохилог. Хөгжил дэвшлийг боомилж болохгүй. Монгол уламжлал юм бол нэхий өмдөө өмсөөд захыг нь сураар боогоод явахгүй яасан юм бэ. Аливаа зүйлийг туйлшруулаад хэрэггүй. Орон сууцаар хангах шаардлагатай

Avatar

иргэн 2019-10-14 59.153.115.221

Өвөл нь -40 зун нь хөрсөн дээрээ +40 хүрдэг газарт барьж байгаа барилгын нь хими технологи нь бүрэн зөрчигдсөн газар хөдлөлийн идвэхтэй бүсэд 20 оос 30 давхар шавар цутгачихаад бас хөгжил энэ тэр гэж юм яриад сүүлийн 30 жилд үүсэн бий болсон хүн төрхтэй бугууд

Avatar

Зочин 2019-10-14 124.158.95.187

Гэрт амьдар гээд байгаа юм бол хэрэгтэй хэрэггүй олон орон сууц барьж битгий зай бөглөөд байгаач.

Avatar

ЗОЧИН 2019-10-14 103.240.241.110

ГЭР НЬ НҮҮДЛИЙН МАЛЧИНД ЗОРИУЛСАН АЧИЖ БУУЛГАЖ БАЙХ ЗОРИУЛАЛТТАЙ СУУЦ.УБ-Т БАЙНГА НҮҮХГҮЙ ДУЛААН САТЕХНИК НЬ ШИЙДЭГДСЭН ОРОН СУУЦАНД ОРУУЛАХГҮЙ БОЛ УТАА ХӨРСНИЙ БОХИРДРЛ ӨВЧИН ТАРААД САЛАХГҮЙ НЬ БАТЛАГДСАН ГЭРТ АМЬДРАХ ДУРТАЙ НЬ ХӨДӨӨРҮҮГЭЭ ЯВАХ НЭЭЛТТЭЙ. ДУЛААН ОРОНД БОЛ ГЭР БАЙТУГАЙ 2МЕТР ДААВУУГААР СҮҮДЭР ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛНОГЭДГИЙГ НААД ВЕТНАМ ЧИНЬ МЭДЭЖ БАЙГАА

Avatar

иргэн 2019-10-14 59.153.115.221

Шаврандаа дарагдах цаг тун ойрхон

Avatar

Зочин 2019-10-14 66.181.178.41

Гэрээ сайжруул гэсэн бн. Зөв шүү. Бүгдийг нь орон сууцжуулах аргагүй. Мөн салхин тал буюу хойт талд байгаа гэр хорооллоо нүүлгэх, ядаад нэмж хүн буулгахгүй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-10-14 202.21.99.42

Тэр хэсэгт баячууд нь ХАУС-аа барьж амьдрах хэрэгтэй тэгж байж утаагүй болно

Avatar

zochin 2019-10-14 203.91.115.248

Бид чинь халуун орны ойд амьдраагүй, дүн өвөл болдог, өвлийг түлж ноцоож давдаг, гэр дулаанаа дорхноо алддаг зэрэг эх газрын эрс тэс уур амьсгалтай хүмүүс гэдгийг энэ хүмүүс мэддэг л байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж