Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-т Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар ярьжээ. Тэрбээр энэ үеэр Сирид явуулж буй Туркийн довтолгоог даруй зогсоох хэрэгтэй бөгөөд хүмүүнлэгийн хямрал үүсгэх эрсдэлтэйг мэдэгдсэн байна.
Германы канцлер Ангела Меркель, Эммануэль Макрон нар "Энэ доромжлолыг эцэслэхийг бид хүсч байна. Энэхүү дайралт нь хүмүүнлэгийн тогтворгүй байдлыг үүсгэж, бүс нутагт "Исламын улс"-ыг дахин сэргэхэд хүргэнэ" гэж хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ