УИХ-ын даргын зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын зөвлөгөө

УИХ-ын даргын зөвлөгөө

УИХ-ын дарга Г.Занданшатар амралтын өдрүүдэд гэр хорооллын айл өрхүүдээр явж сайжруулсан түлштэй “танилцав”.  Сайжруулсан түлшнээс зургаан иргэн угаартсан харамсалтай хэрэг гарч, угаартаж эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн тоон мэдээлэл өдөр бүр гарч байгааг хэн хүнгүй мэдэж буй. УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг “зөвлөсөн” юм. Утаатай тэмцэх нь хүн бүрийн хийх ёстой ажил, ялангуяа олон хүн угаартаж амь насаа алдсан энэ асуудалд онцгой анхаарах нь хүн бүрийн үүрэг. Тиймдээ ч УИХ-ын дарга энэ амралтын өдрүүдэд гэр хорооллыг зорьж, олон айлд "зөвлөсөн" нь ямар нэг оноо авахаас илүү үүргээ биелүүлж буйн илрэл юм.

Сүүлийн 20 жил ярьсан агаарын бохирдлыг бууруулахыг үе үеийн сайд, дарга нар, УИХ-ын гишүүд гээд улстөржөөгүй, ашгаас нь хүртээгүй нь тун ховор. Гэхдээ энэ удаагийн Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хориглох шийдвэр хэр үр дүнтэй байх вэ гэдэгт удахгүй айлчлах дөн өвөл шалгачихна. Гэхдээ иргэд нь амиа алдаж, угаартаж байгаад анхаарлаа хандуулж, алдаа, оноо нь хаана байгааг зөв оношилж гэмээ нь дөн өвлийн цагаар дахин халуун амь эрсдэхгүй байх боломжийг бий болгоно. Тиймээс ч иргэдийг мэдээлэлжүүлэх, зөв дадал суулгах, шаардлагатай арга хэмжээ авах нь өнөөгийн Хотын дарга, Засгийн газрын үүрэг болоод буй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж