Метал хөгжим гэхээр толгойд нь чанга хөгжим, хараал ерөөл, архи тамхи, хар тамхи бодогддог хүмүүс одоо ч бий. Уг нь метал гэдэг урсгал аль 80-аад оноос л хаа сайгүй эгшиглэх болсон рок хөгжмийн нэг урсгал. Шинэ, цочирдмоор зүйл ч биш.
Тухайн үедээ Типпер Гор болон өөр Вашингтоны том Брокеруудын эхнэрүүд "Эцэг эх нарын хөгжмийн эх сурвалжийн төв"(PMRC) хэмээх нэртэй нийгэмлэг байгуулж дээрх муу нэр зүүсэн "муухай" хөгжмүүдийн эсрэг компанит ажил өрнүүлж байжээ. Тэд муу нэртэй хамтлагуудын дуун дээр "муухай" гэсэн сануулга тамгалах байв. Тийнхүү тэд Judas priest, Mötley crüe, Twisted sister, W.A.S.P, Def leppard, Black sabbath, Venom тэргүүтэй хамтлагуудыг онилсон боловч хэн ч хүлээж авсангүй. Тэр байтугай Twisted sister хамтлагийн Ди Шнайдер 1985 оны конгрессийн өмнө гарч ирээд PRMC манай хамтлагийн дуунуудыг буруушааж, цаашлаад метал хөгжмийн эсрэг дэмий дайн өрнүүлж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Өдгөө 30-аад жилийн дараа эргэн харахад түүний зөв байсан бололтой.
Тэр цагаас хойш өдгөө 30 гаруй жил өнгөрлөө. Өнөөх "муу" төмөр толгойтой хүүхдүүд яасан бол. Ерөнхийдөө үхэх нь үхээд, шоронд орох нь ороод, үлдсэн нь үгээгүй архичид болсон байх гэж хүмүүс таамаглаж байгаа. Гэхдээ үгүй гэнэ. Сэтгэл зүйн салбарын зарим судлаачид 1980-аад оны хүнд метал сонсогчид, хөгжимчид, дунд насныхан гээд зуу зуун хүмүүсээс судалгаа авч үзэхэд тэдний хүүхэд нас үнэндээ нэлээд эрсдэлтэй өнгөрсөн ч бүгд бага насныхаа дурсамжинд хайртай төдийгүй үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү боловсорсон залуучууд болцгоосон байна.
Судлаачдын зүгээс иймэрхүү том хүрээлэлд орж үзэх нь шилжилтийн насны болоод хувийн асуудалтай хүүхэд залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг. PMRC-ийн үзэж байсан шиг метал хөгжмийн дууны үг хүүхдүүдийг тийм ч амархан "эвдэрхий бараа" болгоод хаячихдаггүй онцолж байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: www.disclose.tv
Холбоотой мэдээ