Танилц: Монголд клипний зураг авалтаа хийсэн K-Pop одод | News.MN

Танилц: Монголд клипний зураг авалтаа хийсэн K-Pop одод

Танилц: Монголд клипний зураг авалтаа хийсэн K-Pop одод

Танилц: Монголд клипний зураг авалтаа хийсэн K-Pop одод

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын  хамтлаг дуучид Монголд клипний зураг авалт болон кино зураг авалтад оролцох зорилгоор  ирэх болсон. Хамгийн сүүлд Монголд клипний зураг авалтаа хийсэн дуучнаар БНСУ-ын  реппер Heize тодроод байна. Түүний “Falling Leaves are Beautiful” уран бүтээл нь өчигдөр /2019.10.13/ youtube хуудаснаа байршсан бөгөөд одоогийн байдлаар 39к хандалттай байгаа юм.“Falling Leaves are Beautiful” дууны клипэнд  Улаанбаатар хотын төв талбай, вокзал, үзэсгэлэн байгаль, хөдөө тал газар дүрслэгдэх аж. Энэ нь мэдээж гадны улсуудад Монгол Улсыг сурталчлах том маркетинг болох нь дамжиггүй.

Heize-ийн хувьд 2014 оноос  уран бүтээлээ хийж эхэлсэн төдийгүй БНСУ-ын алдартай реалити шоу болох “Unpretty Rapstar” тэмцээнд орсны дараа олны анхаарлыг татах болсон байна.

"CRASH LANDING OF LOVE" КИНОНЫ ЗУРАГ АВАЛТЫГ МОНГОЛД ХИЙСЭН

Сонирхуулахад, өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын  алдарт жүжигчид болох Хён Бин, Сун Е Жин нарын гол дүрд нь тоглож буй "Crash Landing of Love" киноны зураг авалтаа Монголд хийгээд буцсан юм. Тус кино 2020 онд нээлтээ хийх бөгөөд кинонд нэгэн баян чинээлэг айлын эмэгтэй шүхрээр нисэх үедээ ослын улмаас Хойд Солонгост газардах бөгөөд Хойд Солонгосын нэгэн цэргийн офицер түүнийг нууж хамгаалахын тулд чадах бүхнээ хийх тухай гарах гэнэ.

HYUKOH ХАМТЛАГ

Харин монголд ирж байсан Солонгосын алдартнуудаас дурдвал Hyukoh хэмээх хамтлаг нь 2017 оны дөрөвдүгээр  сард Монголд ирж “Wan li” хэмээх дууны зураг авалтаа хийсэн байна. “Wan li” хэмээх дуу нь өргөн уудам, амар тайван гэх утгыг агуулсан бөгөөд энэ ч утгаараа Монголын өргөн уудам тал нутагт зураг авалтаа хийсэн байна.

TWICE ХАМТЛАГ

Харин Twice хамтлаг Монголд клипний зураг авалт хийхээр 2018 онд иржээ. “The best thing I ever did” хэмээх шинэ жилийн уур амьсгалтай дууныхаа клипийг Монголд хийсэн аж. Уг хамтлаг нь 2015 онд Sixteen хэмээх нэвтрүүлгээс төрөн гарсан хамтлаг юм. Түүнчлэн уг хамтлаг нь Солонгост төдийгүй дэлхийд нэлээдгүй алдар хүндтэй бөгөөд Youtube-д тавигдсан дуунууд бүгд үзэлт сайтай байдаг аж.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-14 202.179.24.162

Гоё зуны өнгөлөг гоё цагаар эсвэл намрын алтлаг цагаар ирэхгүй. Хаврын хавсарганд халцгай газар авчаад буцаж дээ.

Avatar

Зочин 2019-10-14 202.9.42.241

Элтон Жон: "The Hu" бол гайхамшигтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж