Тусгай дугаарт үнэгүй залгаж авлигын тухай мэдээлэх боломжтой | News.MN

Тусгай дугаарт үнэгүй залгаж авлигын тухай мэдээлэх боломжтой

Тусгай дугаарт үнэгүй залгаж авлигын тухай мэдээлэх боломжтой

Тусгай дугаарт үнэгүй залгаж авлигын тухай мэдээлэх боломжтой

Авлигатай тэмцэх газар /АТГ/ иргэдээс мэдээлэл авах тусгай 110 дугаарыг өнөөдрөөс /2019.10.14/ эхлэн ажиллуулах болжээ. Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм. 110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд үнэ төлбөргүй хүлээн авна. Шинэ утсыг иргэд, олон нийтэд танилцуулж сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд өнөөдөр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” дахь салбар болон “Бөмбөгөр” худалдааны зах дотор зохион байгууллаа.

2019 оны эхний арван сарын байдлаар нийт ирсэн дуудлагын 13 хувийг утасны дуудлага эзэлж байна.

Өнгөрсөн жил АТГ иргэдээс мэдээлэл авах зорилгоор мөн “Иргэний хяналтын төв”-ийн дөрвөн салбарыг нээж байсан билээ. 2019 оны эхний арван сарын байдлаар авлигын мэдээллийг 868 нь шуудангаар, 282 нь биеэр, 192 нь утсаар, 73 нь цахимаар, 1 нь факсаар ирсэн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж