Туркийн цэргийн хүчин "Энх тайвны эх үүсвэр" ажиллагааны хүрээнд 525 террористыг устгасан талаар өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-т Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Тус яамнаас гаргасан мэдэгдэлд “Энх тайвны эх үүсвэр" ажиллагаа Евфрат мөрний зүүн хэсэгт амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Курдистаны Ажилчны нам болон Ардын өөрийгөө хамгаалах хүчний 525 террористыг устгалаа" гэж дурдсан байна. Өнгөрсөн Ням гаригт нийт 488 террористыг устгасан талаар мэдээлж байв.
Турк улс Сирийн хойд хэсэгт, Курдын армийн байрлалд энэ сарын 9-ний өдрөөс агаараас цохилт өгч, “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаагаа эхлүүлсэн талаар мэдэгдсэн билээ. Анкарагийн төлөвлөгөөний дагуу Сирийн дүрвэгчид Туркээс буцах боломжтой болох аж. Сирийн төрийн мэдээллийн SАNА агентлаг энэхүү ажиллагааг "түрэмгийлэл" гэж нэрлэсэн бол Олон улсын хамтын нийгэмлэг Анкарагийн үйлдлийг буруушаажээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ