Угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт эмчлүүлж байна

Угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт эмчлүүлж байна

Нийслэлийн онцгой комиссоос ажлын өдөр бүр 10.00, 16.00 цагт угаарын хийнд хордсон эсэх болон хоногийн мэдээллийг өгч байгаа. Тус комиссоос өгсөн мэдээллээр "Өнөөдрийн 06.00 цагийн байдлаар угаарын хийнд хордсон есөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс таван том хүн, дөрвөн хүүхэд байна. Аравдугаар сарын 3-аас хойш нийтдээ 364 хүн угаарын хийн дуудлага ирсэн байна. Өнөө өглөө 08.32 цагт Баянзүрх дүүрэгт иргэн дуудлага өгсөн. 10 минутан дараа яаралтай тусламж очиход 25 настай Г нас барсан. Үүнийг угаараас болж амь нас эрсэдсэн эсэхийг холбогдох албаныхан шалгаж байна. Бид угаараас хордсон гэж хэлэхэд хэцүү байгаа юм. Яагаад гэвэл байшинд нь хамт байсан аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан" гэсэн мэдээллийг өглөө.

Амралтын өдөр есөн өрхийн 15 хүн угаарын хийнд хордсон гэсэн дуудлага ирсэн. Яаралтай түргэн тусламж очиж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хоолны хордлого, даралт гэх мэт өөр шинж тэмдэгүүд бай илэрч байна.  Угаарын хийнээс болж аравдугаар сарын 3-аас хойш нийт зургаан хүн амь насаа алдсан юм.

Мөн утааны тоосонцор багассан ч хүхэрлэг хий, азотын давхар эсэл нэмэгдсэн гэсэн мэдээлэлд "Орчны агаар дахь орчны агаарын чанарыг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад агаар бохирдуулагч бодис тоос, тоосонцор, хүхэрлэг хий зэрэг бүгд л хүний эрүүл мэндэд хортой. Аль үзүүлэлт нь хүний биед хоргүй гэсэн зүйл байхгүй, стандартаас хэтэрвэл бүгд л хортой. Тоосонцор нь хамгийн их хортой бөгөөд хүний уушиг, цусанд орж, эрүүл мэндэд нөлөөлдөг" гэсэн тайлбарыг өглөө.

Ш.ОЧ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж