Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна | News.MN

Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байрлах "Эрдэнэ Шарга" караокед өнгөрсөн баасан гаригт /2019.10.11/ гал гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тодруулбал, гал барилгын үүдний болон дотор танхимын таазны хэсгээс эхлэн гарсан бөгөөд галын улмаас 39 настай эмэгтэй угаартан нас барж,  долоон иргэн угаартаж, 14 иргэн түлэгдсэн юм. Тэгвэл угаартсан долоон иргэнийг МИ-171Е онгоцоор өчигдөр /2019.10.13/ Гэмтэл, согог, судлалын үндэсний төвд /ГССҮТ/ авчирсан бол түлэгдэлтийн хүнд зэрэгтэй есөн хүнийг араас нь машинаар авчирчээ. Үлдсэн таван хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй.

ГССҮТ-өөс хүмүүсийн биеийн байдлын талаар лавлахад “Биеийн байдал нь тогтворжихоор мэдээлэл өгнө. Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариуг өглөө.

Гал түймэрт өртөж угаартсан, түлэгдсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний МИ-171Е загварын нисдэг тэргээр бямба гаригт 07.17 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу нийт 16 хүнтэй баг ниссэн юм. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгаан монтажны гэмтэл байж болзошгүй гэж үзжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-10-14 122.201.22.195

ямар хүнийг нь нисдэг тэргээр ямарыг нь огт тоохгүй хаядаг байна аа

Avatar

Тэнэглэл 2019-10-14 202.21.127.160

Нэг нисдэг тэрэг гэж бичээд л нэг болохоор онгоц гэж бичээд л. Ийм л тэнэг юмнууд юм бичээд байх юм даа. Хэдэн мөр бичсэн юмаа хянаж чадахгүй яана даа

Avatar

Bold o 2019-10-14 223.62.175.52

Burhan mini hairan humuus ayulgui garts bhgui bj dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж