Орон сууцны цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Орон сууцны цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ

Орон сууцны цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ

Онцгой байдлын алба хаагчид бага насны хүүхдийн амь насыг аварчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн VII хорооны нутагт таван давхар орон сууцны барилгын хоёрдугаар давхрын цонхны тавцан дээр зургаан настай эмэгтэй хүүхэд зогсч байсныг эсэн мэнд буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн онцгой байдлын газарт  хүүхэд өндрөөс унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 18:25 цагийн орчимд ирсний дагуу Аврах ангийн найман алба хаагч 18:41 цагт очсон нь энэ юм байна. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гэртээ цоожилж үлдээхгүй, асран хамгаалагчтай байлгахыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж