Загасчилж яваад осолдож, 21 настай залуу нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Загасчилж яваад осолдож, 21 настай залуу нас баржээ

Загасчилж яваад осолдож, 21 настай залуу нас баржээ

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бугын гол багийн Тавалтайн рашаан гэдэг газар  өчигдөр /2019.10.13/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Ховд голд загасчилж явсан гурван  зорчигчтой УАЗ-469 загварын суудлын автомашин онхолдож  21 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байна.

Мөн энэ өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд  есдүгээр дэлгүүрийн урд талд “Приус-20” загварын нэг зорчигчтой суудлын автомашин, “Портер” загварын бага оврын ачааны автомашины араас мөргөсний улмаас “Приус-20” загварын суудлын автомашины жолооч 34 настай Г гэмтжээ. Түүнийг Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид гаргаж Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж